Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Бөмбөгөр" худалдааны төвийн баруун урд уулзвараар ЗҮҮН ЭРГЭХИЙГ хориглолоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн баяртай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчмын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал,  Их тойруугийн гудамж Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын буюу хойноос урагш чиглэлийн төв замын зүүн эргэлтийг тэмдгийн заалтаар түр хугацаагаар хязгаарласан.

 

Иймд жолооч та замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоно уу гэж ЗЦА-наас зөвлөлөө.