Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Алтанзул: Гэрийнхээ доод талын дэлгүүрээс худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

НӨАТ-ын 500 сая төгрөгийн супер азтаны шагналыг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Сангийн яамны хүндэтгэлийн танхимд эхэлж байна. Үйл ажиллагаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир, ТЕГ-ын удирдлагууд болон азтанууд оролцож байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/764626077056296/

Бид үйл ажиллагаа эхлэхийн өмнө 500 сая төгрөгийн азтан, "БСБ сервис" компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг Ж.Алтанзулаас сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрбээр "Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй. Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна.  Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. 500 гаруй баримт бүртгүүлсэн байж байгаад азтан болсон.  Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна" гэсэн юм. 

Ж.Алтанзул нь 10 дугаар сарын 22-нд болсон сугалааны тохирлоор супер шагналын азтан болсон билээ. Тохирлыг төрийн байгууллагууд 2 сарын турш шалган баталгаажуулж өнөөдөр ийнхүү гардуулж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Урамшуулал олгогдсоноос хамгийн их дүнтэй буюу 500 сая төгрөгийн супер азтан шалгарсан байна. 

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш татвар төлөгчид бидэнтэй маш сайн хамтран ажиллаж байгаа. Иргэдийн оролцоо далд эдийн засгийг барихад, татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм" гэв.