2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
02:00
S32
-3°
03:00
S32
-4°
04:00
S32
-3°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Монголчууд хүн амд ноогдох ЭНХИЙГ САХИУЛАГЧийн тоогоор АЗИД тэргүүлж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 10
iKon.MN

НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд дэлхийн 123 орны 100,000 гаруй цэрэг, цагдаа, цэргийн экспертүүд хүчин зүтгэдэг байна.

Үүн дотроо Ази тив 36,000 гаруй алба хаагч нийлүүлдэг нь тэргүүлэх үзүүлэлт юм. Энхийг сахиулагчийн үнэмлэхүй тоо хэмжээгээр Азид Энэтхэг, Пакистан, Бангладеш, Балба, Индонези, Хятад улсууд тэргүүлж байгаа бол тэдний дараа долдугаарт байрт Монголчууд 950 байлдагчтай эрэмбэлэгджээ.

 

Гэхдээ манай улсын өмнө жагссан орнуудын хүн амын тоо маш өндөр. Хамгийн бага нь 30 орчим сая хүн амтай Балба бол бусад нь 150 саяас дээш хүн амтай улсууд юм.

Тиймээс энхийг сахиулагчдын тоог хүн амтай нь харьцуулбал Монгол улс Азидаа тэргүүлж байна.

НҮБ өөрийн зэвсэгт хүчингүй хэдий ч гишүүн улсуудынхаа цэргийн хүчээр дэлхийн тогтворгүй бүс нутгуудад энхийг сахиулдаг юм. Хэрвээ энхийг сахиулагчдынх нь нийт тоогоор үнэлбэл НҮБ нь дэлхийд 44 дүгээрт орох армитайд тооцогдоно.

 

Эх сурвалж: DataLEADS /Asia News Network

x