2018/07/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
15:00
S45
18°
16:00
S45
18°
17:00
S102
17°
18:00
S44
18°
19:00
S44
17°
20:00
S44
17°
21:00
S32
15°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
12°
01:00
S32
12°
02:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хурцын асуудлаар нээлттэй ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хийх саналыг Байнгын хороонд хүргүүлэхээр болжээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой холбогдуулан нийтийн сонсгол явуулах саналыг УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар гаргасан билээ.

Уг асуудалтай холбогдуулж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол биш нээлттэй хэлэлцүүлэг явуулах саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.

Хуралдааны үеэр УИХ-ын Тамгын газраас Б.Хурцыг Элчин сайдаар томилох, нийтийн сонсгол явуулах зэрэг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал учраас УИХ нийтийн сонсгол явуулах эрхгүй гэсэн тайлбарыг өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.

Тус ажлын хэсэгт нийтийн сонсгол явуулах санал гаргасан гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү нар багтаж байгаа юм.

 

 

 

 

 

x