Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд дүн, шинжилгээ хийж, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд чөлөөтэй, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хэрхэн анхаарах талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас Төрийн ордонд өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.