Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Багш нар төрөөс олгох 300 мянгыг эсэргүүцэж, өлсгөлөн зарлах асуудлаар мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN

Монголын Үндэсний Музейд

09:00 цагт Нийслэлийн ойг тохиолдуулан хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулна.Тус аялалд их дээд сургуулийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутнуудыг хамрагдана.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын танхимд 

09:00 цагт “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурал болно. Тус олон улсын бага хуралд БНХАУ, ОХУ, Буриад, Герман, Япон, БНСУ, Канад, ӨМӨЗО болон Монгол зэрэг 9 орны их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаач, багш нар оролцох юм.

Улсын Дээд Шүүх

Улсын Дээд шүүхийн хяналтын шатын эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж байна.

НҮБ-ын байрны хурлын танхимд

09:30 цагт “Сургуулийн орчинд жэндерт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт үндэсний бага хурал болно.

Монголбанкны Б байрны 5 давхрын хурлын танхимд

10:00 цагт Орон сууц худалдан авах боломжийн индекс, Монгол улсын моргейжийн зах зээлийн хөгжил сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж нар хэвлэлийн хурал хийнэ. 

МҮЭХ-нд

11:00 цагт МҮЭХ-оос улсын гурван талт хэлэлцээрээр цалингийн асуудлыг хэрхэн шийдэж буй болон, тэмцлийн үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр болсон талаар хэвлэлийн хурал хийнэ.

Арт галлерейд

11:00 цагт Өвөрмонголын гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлт болно.

Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд

11:40 цагт Дотоодын цэргийн тухай хууль батлагдан хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын ажиллагаа болно.

ХУД-ийн Ажилчны алдар талбайд

12:00 цагт Улаанбаатар хот үүсч хөгжсөний 378 жилийн ойг тохиолдуулан "Их хотын хямдрал" үзэсгэлэн худалдаа болно. 

Live conference center-д

12:00 цагт Багш нар төрөөс олгох 300 мянгыг эсэргүүцэж, мөн 1000 багш өлсгөлөн зарлах асуудлаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Үйлдвэрчний эвлэлдээ итгэл алдарч байгаа талаар ҮЭХ-ны гишүүд мэдээлэл хийнэ.

ЭМЯ-ны 215 тоот хурлын танхимд

13:30 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчидад төрийн дээд одон медаль гардуулна.

Глобал олон улсын сургуульд

14:00 цагт Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн 111 жилийн ойг угтан “Глобал” олон улсын дунд сургууль дэлхийн болон Монголын шилдэг ном, зохиол бүтээлүүд бүхий олон улсын номын сангийн нээлт болно.

Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн төвийн 3 давхрын хурлын зааланд

14:00 цагт "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн зорчих боломжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд дөрвөн удаагийн шаталсан сургалтад хамрагдсан суралцагчид өөрсдийн хийж бүтээсэн протез, ортопедийн хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргана.