Монголын Залуучуудын Холбоо (МЗХ), НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Залуусаа Нэмье” өдөрлөгийг энэ сарын 20-н буюу маргааш МЗХ-ны гадна талбайд зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгт хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, залуусын брэндүүд нэгэн дор цуглана. Тус өдөрлөгт зохион байгуулагдах 10 сонирхолтой үйл ажиллагааг танилцуулъя.
- Боловсролын бүсээс хэрхэн гадаадад тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл авах
- Хөдөлмөр эрхлэлтийн бүсэд хичээлийнхээ хажуугаар цагийн болон байнгын ажил хийх боломжуудыг танилцуулна
- Эрүүл мэндийн бүсэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ, зөвлөгөө өгнө
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, сургалтыг явуулна
- Залуусын флаш моб
- Эрх мэдлийн алхалт
- Ковэр дууны тоглолт
- Манжуур хотруу аялах эрхийн бичиг, тоглолтын тасалбар, сургалтын төвүүдэд хөнгөлттэй сурах эрхий бичгийн шагналтай хөгжөөнт тоглоомууд тоглох
- Чөлөөт бүсэд залуусын хэрэглэх дуртай үндэсний брэндүүдийн танилцуулга, хөнгөлттэй худалдан авалт хийх боломжууд
- Ижил сонирхолтой найз нөхөдтэйгээ нэгдэн нийлж клуб байгуулах, клубүүдэд элсэх боломжтой.