Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тайлбар авахаар болжээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой гомдлыг хэлэлцжээ. 

Энэ талаар Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодрууллаа. 

Тэрбээр "Ёс зүйн дэд хорооны хурлаас УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бичгээр тайлбар авахаар болсон.  Дэд хорооны дүрэмд хүртэл ингэж заасан байгаа. 

Түүний тайлбарыг сонссоны дараа дэд хороо хуралдаж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна" гэлээ.  

УИХ-ын гишүүн Д.Гантулга долоодугаар сарын 06-нд Төрийн ордонд хувийн асуудлаараа мэдээлэл хийсэн. Үүнийг хэсэг хуульчид ёс зүйн алдаа болсон гэж үзэж байгаа аж. 

Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ажилладаг. 

Гишүүдэд: 

  1. УИХ-ын гишүүн Х.Баделхан,
  2. УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
  3. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,
  4. УИХ-ын гишүүн Б.Наранхүү,
  5. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар,
  6. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,
  7. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  8. УИХ-ын гишүүн М.Энхболд,
  9. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар багтдаг юм.