Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Харбины гудамжинд $750,000-ын үнэтэй машин “залгиулжээ”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт зүүн хойд Хятадын Харбин хотын гудамжинд гэнэт зам цөмрөн нүх гарч, үнэтэй автомашиныг “залгисан” тохиолдол гарчээ.

Зам дээр үүссэн 3 метрийн диаметртэй нүхэнд Rolls Royce Phantom загварын бараан өнгийн автомашин унаж осолдсон байна. Эзэн нь “Гэрлэн дохион дээр зогсож байгаад ногоон гэрэл асмагц хөдөлтөл зам дээр том нүх гарч доош унасан” гэж болсон явдлыг ярьжээ.

Тэрээр энэ машиныг 5 сая юаниар ($750,000) худалдаж авснаа хэлсэн байна. Жолоочийн бие бэртэж гэмтээгүй гэнэ. Нүхэнд унасан машины дүрс бичлэг Хятадын сошиал сүлжээнд хүчтэй тараад байгаа юм.

Хятадын том хотуудын гудамжинд зам цөмөрч, автомашин унасан тохиолдлууд үе үе гардаг. Хятадын олон нийт уг үзэгдлийг тавигдаж байгаа замын чанар муу, замын төслүүдэд авлига нөлөөлж байгаагийн шинж гэж үзэн өргөнөөр шүүмжилдэг байна.

 

Эх сурвалж: South China Morning Post