Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлж байна.
Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг байна.
Энэ оны наймдугаар сарын 24-нд Ховд аймгийн Жаргалант сумын төвд нэг хүн тарваган тахал өвчнөөр өвчилж тусгаарлагдан, эмчлүүлж буй.
Өвчтөн өөрөө эмнэлэгт эрт хандсан, мөн эмнэлгийн тусламж цаг алдаагүй учир өвчтөний биеийн байдал сайжирч байна гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хэллээ.
Он гарсаар тус төвд тарваган тахлын 7 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1 тохиолдол нь батлагдаад байгаа нь энэ аж.
Тиймээс тарваган тахлын хүний өвчлөл гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-өөс урьдчилан сэргийлэлтийн талаар сургалт, сурталчилгааг хийж ажиллаж байгаа гэв. Мөн Нийслэл хот руу орж ирж байгаа автомашинуудыг шалган нэвтрүүлэх товчоогоор орох үед шалгаж байгаа юм.
Монгол орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Эдгээрээс 80 сумын голомт идэвхтэй байдаг байна.
Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
Иймд иргэд:
Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үед арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулбал мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.
Хэрэв тарваганы махыг их хэмжээгээр тээвэрлэсэн, хууль бусаар агнасан, худалдаалсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 буюу Амьтны тухай хууль зөрчих хэсгийн 1.1, 1.2, 1.3 дугаар зүйл заалтуудаар хариуцлага хүлээлгэх юм.
7.6 дугаар зүйл. Амьтны тухай хууль зөрчих
1.Хугацаадууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг:
1.1.ашигласан;
1.2.барьсан;
1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.