2019/02/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,632.71₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-16°
06:00
S32
-26°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°
09:00
S32
-24°
10:00
S32
-18°
11:00
S32
-13°
12:00
S32
-10°
13:00
S32
-8°
14:00
S32
-6°
15:00
S32
-5°
16:00
S32
-5°
17:00
S32
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэд давхар дээл өмсөхгүй гэж амласангүй

Б.Төгөлдөр
2017 оны 8 сарын 24
MorninigNews.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барилаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Үндсэн хуулийн 43.4 дэх заалт, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна. Ж.Эрдэнэбат томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг гаргалаа.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын эрх ашигт бус, цөөн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болсон. Хуулийн зөрчилдөөнтэй, эрх ашгийн зөрчилтэй шийдвэрүүд гаргаж байна. Мөн саяхан болсон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах саналыг гаргаж байна” гэсэн юм.

Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Батзориг, О.Батнасан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Б.Жавхлан, Г.Занданшатар, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Л.Энхболд гэсэн 29 хүн гарын үсэг зураад байгаа аж. 

Тэдний хувьд эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжинэ гэдэгт итгэж байна гэдгээ ч илэрхийлж байлаа.

Энэ асуудлыг Үндсэн хуулийн дагуу 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой бөгөөд Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулах учиртай юм. 

Ингээд гарын үсэг зурсан зарим гишүүний байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 
Гэрэл зургийг mpa.mn

-Хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд ижил тэгш олгохгүй байх шийдвэр гаргасан. Сонгуулийн үеэр Монголын төрд шударга ёсыг тогтооно гэсэн. Гэтэл нэг жилийн дотор хэнд ч хариуцлага тооцсонгүй. Тухайлбал, Монголбанк, Хөгжлийн банкны асуудалд мөн л хайнга хандлаа. Офшорын тухай хууль анх өргөн баригдахдаа офшорчдыг хамгаалсан хууль болсон.

Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Засгийн газраас энэ мэт олон хууль тогтоомжийг ард түмний биш цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн баталж шийдвэр гаргалаа. Монгол төр хариуцлагатай, шударга байх ёстой. Алдаа гаргаж, ард түмнээ басамжлан доромжилж байгаа хэн боловч хуулийн хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

 
Гэрэл зургийг mpa.mn

-Эрдэнэтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. Сургууль гурван ээлжээр хичээллэсэн хэвээрээ байна. 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Монгол төрийг худалдсан 60 тэрбумын шившигтэй явдал. Монголчууд төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн хаашаа хандах юм.

Итгэж байсан төр нь, найдаж 65 суудал өгсөн МАН нь иргэдийн итгэлийн мөнгөөр үнэлж, зарж байгаа нь туйлын ноцтой, үндэсний язгуур эрх ашгийг зөрчсөн, төрийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг цэвэрлэх цаг нь болсон. УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурсан нь асар том хүч. Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амласан. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш.

Монголд төр нь төр шиг, нам нь нам шиг явах цаг болсон. Чингис бонд, Самура бонд, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна. Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё. Тэмцээгүй ард түмэн мөхдөг гэдэг үг бий. Энэ их байгалийн баялаг яагаад иргэдэд хамаагүй цөөнхөд хамаатай болоод байгаа юм бэ. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

 
Гэрэл зургийг mpa.mn

-УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн саналд нэгдсэн бол энэ асуудлыг УИХ биелүүлэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Үүний дараа 14 хоногийн дотор УИХ хэлэлцэж, Засгийн газрыг хэвээр үлдээх үү, шинэчлэн байгуулах уу гэдгийг шийднэ. Дараалсан хоёр сонгуулийн үр дүнгээс харахад бидний амлалт биелэхгүй байгаа нь харагдлаа.

Ард түмэн хамгийн том шүүгч. Ард түмэн бидэнд дүнгээ тавьсан. Ард түмэн гомдолтой байна, амьдралын түвшин доройтож байна, амласан хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй нь тодорхой болсон учраас үүнийг даруй зогсоох ёстой. Би ямар нэгэн албан тушаалын төлөө Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зураагүй. Чөлөөтийн охид Парист одтой байна. Шаардлагатай бол хийнэ. Монгол төрийг цэвэрлэх цаг болсон. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс Засгийн газрын эсрэг зогсоогүй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

 
Гэрэл зургийг mpa.mn

-Би гар утсыг тагнаж чагнадаг байгууллагын хүн биш. Хоёр хүн утсаар яриа л биз. Ерөнхийлөгчийн сонгууль нэг утасны ярианаас болоод уначихжээ гэж ойлгож болохгүй. М.Энхболд, Б.Баатар хоёрын яриаг гаргаж тавь л даа. Ерөнхийлөгчийн сонгуулиар бүгд чадлаараа хичээсэн. Сонгуулийн үед чимээгүй байсан нөхөд сонгуулийн дараа юм яриад хэрэггүй. 65 суудалтай энэ том намын итгэл найдварыг М.Энхболд өөрөө Ерөнхий сайд болж хариулах байсан. 

Томилгоон дээр алдсан. Тэгсэн өөрөө Ерөнхийлөгчийн сонгуулиа бодож Ерөнхий сайдаар өөр хүнийг болгосон. Судалгаа хийгээд үзвэл иргэдийн 70 орчим хувь нь Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэдгийг хэлж байна. Монголбанк болон бонд, Хөгжлийн банктай холбоотой олон асуудалд нэг ч хүнд хариуцлага тооцоогүй. 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр “УИХ-ын дарга биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа. Нэг дэд дарга маань ээлжийн амралттай авсан учраас хуулийн дагуу шийдвэр гараад би орлож байгаа. Мэдээж хэрэг энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Сум баг, аймаг нийслэлд өвөлжилтийн бэлтгэл болон хийх ажил их байна.

УИХ-ын даргатай эхлээд холбоо барина. Цаг хугацааны хувьд эргээд хариу өгнө. АН-ын бүлэг дээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярина. Магадгүй МАН-ын гишүүд Засгийн газрыг ард түмэн дүгнэчихлээ, бид бас дүгнэж байна гээд саналаа ирүүллээ" гэлээ.

x