Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.
Мөн хуралдаанаар техникийн тооллогын тухай тогтоол баталлаа. Түүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажлыг зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.