Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

60 тэрбумын бичлэг тараасан гэх Г.Доржзодовыг цагдаагийнхан ХАМГААЛАЛТАД АВСАН гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг твиттерээс авав

МАН-ын удирдагчдын 60 тэрбумын бичлэгийг тараасан гээд буй иргэн Г. Доржзодовыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлаж байхад нь хүчний байгууллагынхан өнөө өглөө бүсэлжээ. Иргэн Г. Доржзодов энэ талаар олон нийтийн сүлжээнд өөрийг нь баривчлах гэж байна гэж мэдээлсэн байна. 

Харин Хууль Зүй Дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр энэ талаар "Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан бна. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй болно" хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдлээ. 

Тухайн газар байгаа цагдаагийн байгууллагын эх сурвалж энэ талаар  "Олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл явагдаад байна. Цагдаагийн байгууллага иргэний хүсэлтийн дагуу хуулиар хүлээсэн үүргээрээ хамгаалалтад авахаар ирээд байгаа.  Цагдаагийн байгууллагын зүгээс энэ хүнийг албадан баривчлах, саатуулах, арга хэмжээ авах санаа зорилго байхгүй. Зөвхөн энэ хүний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой.  

Одоо Г.Доржзодов Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунгэрэлийн байранд байна.  Бид сая уулзаж ярилцсан, өөрийнх нь хүсэлтийг хангахаар ажиллаж байна" гэв. 

Гэвч иргэн Г.Доржзодов хамгаалалт хүсээгүй тухайгаа ийнхүү мэдээллээ.