Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д санхүүгийн шалгалт хийжээ

ikon.mn
2017 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн  2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар 903,025,642 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байна. 

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:

  • Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 832.3 сая  төгрөгийн худалдан авалт хийсэн,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчин 3.3 сая төгрөгийн урамшуулал олгосон,
  • Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчин 15.1 сая төгрөгийн зээл, хандив өгсөн зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна. 

Дээрх зөрчил, дутагдлыг арилган, биелэлтийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэхийг үүрэг болгожээ.  

 

Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар