2018 оны 2 сарын 5
1974-1975, 1988-1989 онд хайгуул, 2014-2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж 812 сая тоннын хүрэн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон Багануурын орд 40 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хотын ТЭЦ-3, ТЭЦ-4, Дулааны II дугаар цахилгаан станц, Дарханы болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудыг 100 хувь нүүрсээр ханган гал алдуулахгүй ажиллаж байна.