2018 оны 2 сарын 14
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг сэргээх, цаашид тогтвортой өсгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хамрагдан, макро эдийн засгийн цогц бодлогоо тодорхойлон, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.