2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
12°
11:00
S32
14°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
20°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2017 онд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.

2016 онд 1 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.1 хувиар өсжээ. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 826 (5.1%) тэрбум төгрөгөөр өслөө.

Уг өсөлтөд

  • Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 573.9 (8.5%) тэрбум төгрөг (бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 191.8 (9.7%) тэрбум төгрөг),
  • Бүтээгдэхүүний цэвэр татвар 259.1 (18.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 17.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 821.2 (5.1%) тэрбум төгрөгөөр өслөө.

Уг өсөлтөд

  • Экспорт 1.5 (13.4%) их наяд төгрөг, 
  • Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 1.1 (32.8%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 
x