2018/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B32
УЛААНБААТАР
22°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
B34
УЛААНБААТАР
30°
|
12°
11:00
S32
14°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
20°
19:00
S32
20°
20:00
S32
18°
21:00
S32
15°
22:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол өрхүүд сард дунджаар 950 мянган төгрөг олж, 1 сая төгрөг зарлагаддаг

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 мянган төгрөгөөр буюу 12.9 хувиар өсжээ. 

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд

  • Цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг,
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 4 дүгээр улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.9 мянган төгрөгөөр буюу 14.6 хувиар өсжээ.  

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд

  • Хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 103.4 (15.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА БҮЛГЭЭР:

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл, 2017 оны 4 дүгээр улиралд

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 (12.3%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 144.2 (16.2%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 289.2 (32.5%) мянга байна.
  • 900 мянга-1.1 сая төгрөгийн орлоготой өрх 89.9 (10.1%) мянга байна.
  • 1.1 сая-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 136.2 (15.3%) мянга байна
  • 1.6 сая-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 63.2 (7.1%) мянга байна
  • Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 57.8 (6.5%) мянга байна.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2017 оны 4 дүгээр улиралд

  • 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 73.0 (8.2%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 138.8 (15.6%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 280.3 (31.5%) мянга байна.
  • 900 мянга-1.1 сая төгрөгийн зарлагатай өрх 109.5 (12.3%) мянга байна
  • 1.1 сая-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 146.9 (16.5%) мянга байна
  • 1.6 сая-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 71.2 (8%) мянга байна
  • Харин 2.1 сая төгрөгөөс дээш хэмжээний зарлагатай өрх 70.3 (7.9%) мянга байна.

 

Эх сурвалж: ҮСХ 

x