QUIZ: Өгүүлбэртэй бодлого бодож ТОЛГОЙГОО сэргээгээрэй!

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN

Дунд сургуулийн өгүүлбэртэй бодлого бодож толгойгоо сэргээгээрэй!

0/7
1
2
3
4
5
6
7
1
Нэг жилийн 10 дугаар сард яг 4 Мягмар, 4 Баасан гараг байв. Тэр жилийн Халловиний баяр буюу 10 сарын 31 ямар гарагт таарах вэ?
10 дугаар сар 31 хоногтой байдаг. Тиймээс 10 дугаар сард гурван гараг 5 удаа, дөрвөн гараг 4 удаа давтагдана. Мягмар, Баасан гарагууд дөрөв байгаа бол Лхагва, Пүрэв гарагууд тав байх боломжгүй. Тиймээс таван удаа давтагдах гарагууд нь Бямба, Ням, Даваа юм. Эндээс 10 сарын 1 нь Бямбад таарч 10 сарын 31 нь Даваад таарахаар байна.
Бямба
Даваа
Пүрэв
Лхагва
2
Тэгтэй тэнцүү биш тооны квадрат нь үндсэн тооныхоо 70 хувьтай тэнцүү. Үндсэн тоо нь хэд вэ?
Үндсэн тоог x гэе. Тэгвэл x² = 0.7x, буюу x(x-0.7) = 0. Иймээс x=0 эсвэл x=0.7 байх ба тэгтэй тэнцүү биш гэсэн тул x нь 0.7 байна.
7
700
70
0.7
3
64 тооны цувралын арифметик дундаж нь 64. Цувралын эхний 36 тооны дундаж нь 36. Сүүлийн 28 тооны дундаж нь хэд вэ?
Цувралын нийлбэр нь 64 x 64 = 64² байна. Эхний 36 тооны нийлбэр нь 36 x 36 = 36² байна. Тиймээс үлдсэн 28 тооны нийлбэр 64² - 36² = (64+36)(64-36) = 2800. Тиймээс сүүлийн 28 тооны дундаж нь 100.
44
28
100
72
4
Доржийн сүрэгт байгаа хонины тоо ямааныхаас 55 хувь илүү. Тэгвэл ямаа болон хонины тооны харьцаа ямар вэ?
Харьцаа нь 100:155 = 20:31 байна.
11:20
20:31
9:11
5:9
5
4, 4-ийн харьцаатай цэгийн матрицийн дотроос нэг шугаман дээр орших 3 цэгийн холбоос хэдийг үүсгэж болох вэ? Цэг хоорондын зай нь адил байх албагүй.
Эхний мөрийг авч үзвэл эндээс нэг нэг цэгийг нь хассанаар нийт дөрвөн ширхэг 3 цэгийн холбоос үүсгэж болно. Бүх мөр болон баганыг тооцоод, дээр нь хоёр гол диагоналийг нэмбэл 40 гурвал гарч ирнэ. Үүн дээр гурван цэгээс бүрдэх дөрвөн дэд диагоналийг нэмбэл нийт 44 ширхэг гурван цэгийн холбоос байх боломжтой.
40
16
44
20
6
Илэрхийллийн хариуг ол 4.5 × 5.5 + 4.5 × 4.5?
4.5 x 5.5 + 4.5 x 4.5 = 4.5(5.5 + 4.5) = 4.5 x 10 = 45.
45
50
90
36.5
7
Дэлгүүрийн сурталчилгаанд “Бүх барааг тал үнээр зарна” гэжээ. Үүнээс гадна “Хямдарсан үнээс дахин 15 хувийн урамшуулалтай” гэсэн байв. Нийтдээ хэдэн хувийг үндсэн үнээс бууруулж байна вэ?
Хямдарсан үнээс 15% буулгах нь үндсэн үнийн 7.5% гэсэн үг. Тиймээс нийт буурах хэмжээ нь үндсэн үнийн (50 + 7.5) % = 57.5%.
7.5%
35%
65%
57.5%

Түр хүлээнэ үү...
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Золбоо [103.57.93.171] 2025/2/19
2р бодлогын хариу 70ч байж болно
0 | 0 Хариулах
Сараа [202.55.188.40] 2024/12/3
Маш өнтөр
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.123] 2022/2/22
bi chin dongoj 5 nastai mal min
0 | 0 Хариулах
йй [49.0.132.130] 2021/8/19
йй
1 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2019/7/22
4.5 x 5.5 + 4.5 x 4.5 = 4.5(5.5 + 4.5) = 4.5 x 10 = 45 gej bodoh ni zov u
0 | 4 Хариулах
Гого видео [202.9.40.28] 2017/11/13
Баяр хүргэе! Та сайн тоочин юм.
2 | 2 Хариулах
Зочин [203.91.115.37] 2017/2/2
Bi ug ni 6-r angi shde zarimin uzeegui baihad bugdiig bi bodchihloo
6 | 4 Хариулах
Зочин [133.26.236.204] 2016/6/8
3-р бодлого буруу байна. Бодсон бодолт нь ч буруу байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.216] 2016/7/14
zov2 ugaasaa tegj l bodiishdee
1 | 3 Хариулах
3-р бодлого буруу [202.131.227.50] 2017/10/9
Харин тийм, өгүүлбэр нь буруу бичигдэхэж. Геометр дундаж гэх ёстой байж.
1 | 6 Хариулах
Зочин [59.153.112.221] 2016/6/1
Балай цэгүүдийн асуултыг ойлгосонгүй. бусдыг нь цээжээр нухчиж байна
0 | 4 Хариулах
Зочин [49.0.186.155] 2016/6/1
ГАНЦ НЭГ АЛДААГАА ЭРГЭЖ ХАРААРАЙ! САЙН БАЙНА!
1 | 1 Хариулах
Зочин [122.201.31.15] 2016/6/3
miniihch gesen bi 2 aldsaan
0 | 1 Хариулах
jljl [202.55.180.8] 2016/5/27
easy
0 | 1 Хариулах
Zoloo Judo [59.153.87.54] 2016/5/26
БАЯР ХҮРГЭЕ! ТА САЙН ТООЧИН ЮМ!
0 | 1 Хариулах
Зочин [202.131.247.202] 2016/5/26
bi zugeer l buuj ogie
1 | 0 Хариулах
Зочин [203.169.48.142] 2016/5/25
7/7 БАЯР ХҮРГЭЕ! ТА САЙН ТООЧИН ЮМ!
3 | 0 Хариулах
Зочин [202.179.23.73] 2016/5/25
Тоо сайн бодож байгаарай!
1 | 0 Хариулах
№-" [202.5.196.170] 2016/5/25
Ө шиэт. Би бүр алийг нь ч бодож чадахгүй байна гээч
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.10] 2016/5/25
Same results :P
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.130] 2016/5/25
7/7 Баяр хүргэе! Та САЙН ТООЧИН юм!
0 | 1 Хариулах
Зочин [126.131.248.35] 2016/5/25
5/7 ганц нэг алдаагаа эргэж хараарай
5 | 1 Хариулах