Уншиж байна ...

QUIZ: Сүүлийн үед болсон ҮЙЛ ЯВДЛУУДЫГ мэдсэн үү?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 30
iKon.MN

Дэлхий дахинд болон Монголд болсон зарим үйл явдлуудыг санаж байгаа эсэхээ шалгаарай.

 

0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
1
Обаматай уулзахын тулд унтах цагаа 15 минут хойшлуулсан эрхэм хэн байв?
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Их Британид айлчлах үеэр түүнтэй мэндлэхийн тулд 3 настай хан хүү Жорж унтах цагаа 15 минут хойшлуулан байж уулзжээ.
Хатан хаан
Хан хүү Жорж
Гүнж Кэтрин
2
Хэдхэн хоногийн өмнө Их Британий хатан хаан Элизабетийн нас сүүдэр хэд хүрсэн бэ?
Дөрөвдүгээр сарын 21-нд Их Британий хатан хаан Элизабет 90 нас хүрчээ.
85
91
90
3
Оросууд анх удаа өөрийн нутаг дээр байгуулсан "Восточний" сансрын буудлаас пуужин хөөргөсөн. Энэ нь хаана байрлаж байгаа вэ?
ОХУ нь Казахстаны Байконурт байдаг 60 жилийн түүхтэй сансрын буудлыг түрээслэдэг байсан бол анх удаа алс дорнодын Амар мужид өөрийн буудалтай болж эхний пуужинг эндээс хөөргөсөн.
Камчатка
Новосибирьск
Амар муж
4
Ямар улсын баг тамирчид Риогийн Олимпийн наадамд Зика вирусны хамгаалалттай хувцастай оролцохоор болсон бэ?
Өмнөд Солонгосын баг энэ зун болох Олимпийн наадамд тусгай хамгаалалттай хувцас өмсөхөө зарласан.
Өмнөд Солонгос
АНУ
Япон
5
Өнгөрсөн долоо хоногт ямар компанитай холбоотой мэдээлэл АНУ-ын хөрөнгийн зах зээлд дуулиан тарьсан бэ?
Apple компанийн нэгдүгээр улирлын тааруу үр дүнг зарласны дараа тус компанийн хувьцааны ханш 7 хувь унаж зах зээлийн үнэлгээ нь 40 орчим тэрбумаар буурсан нь дуулиан тарьсан юм.
Volkswagen
Apple
Google
6
Ирэх тавдугаар сарын 9-нд ямар үйл явдал болно гэж саяхан зарласан бэ?
Олон Улсын Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн Консерциум (ICIJ) энэ өдөр офшор данснуудын тухай Панамаас алдагдсан бичиг баримтуудыг бүтнээр нь олон нийтэд хүргэхээ зарлаад байгаа юм.
Ялалтын баярын ойг тэмдэглэнэ
Хойд Солонгос цөмийн туршилтаа хийнэ
"Panama Papers" ил болно
7
Америк долларын 20-тын дэвсгэрт дээр хэний зураг шинээр тавигдахаар болсон бэ?
Боолчлолын эсрэг тэмцэгч, хар арьст эмэгтэй Харриет Тюбмэний хөргийг 20-тын дэвсгэртийн нүүрэнд байрлуулахаар болсон.
Хатан хаан Викториа
Харриет Тюбмэн
Ким Кардашян
8
Вольксваген компанийн дараа ямар автомашин үйлдвэрлэгч машиныхаа шатахуун зарцуулалтыг худлаа мэдээлдэг нь ил болсон бэ?
Японы Мицубиши Моторс корпораци машины шатахуун зарцуулалтын үр дүнг хуурамчаар харуулдаг байсан нь илэрсэн.
Hyundai Motors
Toyota Motors
Mitsubishi Motors
9
Монголын засгийн газрын аль яамны сайдын суудал эзгүй байгаа вэ?
Эрүүл мэнд, Спортын яамны сайдыг ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилно гэж амлаад нэлээд удаж байна.
Эрүүл мэнд, Спортын Яам
Барилга, Хот байгуулалтын Яам
Батлан Хамгаалах Яам
10
2015 оны сүүлийн хагаст Монголын эрх баригчид Твиттер компанид хэдэн удаа агуулга устгуулах хүсэлт тавьсан бэ?
Твиттер компанийн гаргасан ил тод байдлын тайланд Монгол улсын эрх баригчдаас агуулга устгах 111 хүсэлт 2015 оны сүүлийн хагаст ирснийг мэдээлсэн.
115
111
134

Түр хүлээнэ үү...