Хархираа, Түргэн голын сав газарт Увс нуурын ай савын дархан цаазат газрын Увс нуур, Түргэний уул, Цагаан шувуутын хэсэг хамаардаг ажээ.
Далайн түвшнээс дээш 4037 м өргөгдсөн Хархираа, далайн түвшнээс дээш 3965 м өргөгдсөн Их Түргэний уулс нь Алтайн нурууны салбар уулс юм.
Хархираагийн уулсын ноён оргил нь Мөст уул, Түргэний уулсын ноён оргил нь Дэглий Цагаан уул бөгөөд мөнх цас, богинохон мөсөн голоор хучигдсан байдаг.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!