Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших хоёр хэсэг давст нуур юм. Тус нуур нь зүүн хэсэгтээ хамгийн ихдээ 13 км, баруун хэсэгтээ 8 км бөгөөд дундаж өргөн нь 5.2 км ажээ.
Уг нуур нь уул нуруудын хурын ус, горхиор тэжээгддэг бөгөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Их-Уул сумуудын хооронд байрлана.
Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Сангийн далай нуур орчимд аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!