Байгал нуур нь ОХУ-ын Эрхүү муж, Буриад улсын хооронд сунаж тогтсон дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст нуур билээ. 636 км үргэлжилэх тус нуур 31722 км квадрат талбай бүхий газрыг эзлэн оршдог юм.
Дэлхийн гадаргын цэвэр усны 20 хувийг, ОХУ-ын гадаргын цэвэр усны 90 хувийг эзэлдэг тус нуурийг ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэсэн байдаг.
Тус нуурыг эрдэмтэн судлаачид дөрөвдөгч галавын үед үүссэн эртний нуур болохыг нь тогтоосон байдаг.
Байгал нуурын зүүн талаас нь Баргузин болон Сэлэнгэ мөрнүүд цутгаж, хойд талаас нь Ангар мөрөн эх аван урсдаг ажээ.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Байгал нуураар нэгдүгээр сарын 19-нд аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!