Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цандэлэг: Төр аль аль талын эрх ашгийг жигд хангах ёстой

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 4
iKon.MN

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон болон тариаланчид Чингисийн талбайд жагсаж байна.

Тэдний зүгээс "Монголын тариаланчид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чадалтай болсон" гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөд Засгийн газраас импортоор улаанбуудай авах шийдвэр гаргасныг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа юм. 

Монголын үр тариа эрхлэгчдийн "Газар тариалангийн холбоо”-ны ерөнхийлөгч Л.Цандэлэг "Төр аль аль талын эрх ашгийг жигд хангах ёстой. Гэтэл өнөөдөр гурил үйлдвэрлэгчиддээ гаднаас буудай оруулаад өгчихдөг, бидний илүүдэл буудайг гаргадаггүй. Аль нэг талд нь давуу эрх олгоод байна.

Төрийг хэн дуртай нь зэвсэг болгоод тариаланчдын эсрэг арга хэмжээ явуулдаг зүйл биш

Төрийг хэн дуртай нь зэвсэг болгоод тариаланчдын эсрэг арга хэмжээ явуулдаг зүйл биш. Р.Бурмаа сайд төрийн нэр барьж, муйхарлаж ажил явуулж байна" гэлээ.

Харин гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөл "Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан "2014 оны ургац хураалтын байдлаар нийт хэрэглээнийхээ 70 хувийг хангаад байгаа. 30 хувь нь дутагдаад байгаа юм.

2013 онд батлагдсан Хүнсний тухай хуулиар импортоор буудай, гурил авахдаа салбар яамнаас квот авна гэж заасан.

Тэгэхээр өнөөдөр гурил үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд дотоодын буудайгаа худалдаж авч дууссан хэр нь буудай хүрэлцэхгүй байна.

Хүрэлцэхгүй байгаа 100 мянган тонн буудайгаа импортоор авъя гэж байгаа" хэмээн мэдэгдээд байгаа юм.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15