Индэр    
Монгол эрчүүдийн амиа хорлолт, дундаж наслалтад тестостерон дааврын дутагдал нөлөөлж байна уу?
Зураг
2023 оны 9 сарын 28
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Монгол эрчүүдийн амиа хорлолт, дундаж наслалтад тестостерон дааврын дутагдал нөлөөлж байна уу?

Эрэгтэйчүүдийн тоотой хэдэн эмнэлгийн нэг болох жижигхэн хувийн эмнэлэгт нөхөр, хүүгээ дагуулсан эхнэр, ээжүүд, аавыгаа үзүүлэхээр ирсэн охид олноор хөлхөлдөнө. Эхнэр, ээжийгээ дагуулалгүй ганцаар үзүүлэхээр ирсэн нэг нь дарааллаас төвөгшөөж ирсэн зорилгоо гүйцэлдүүлэлгүй буцаж байгаа нь ажиглагдана.  

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар ярилцахаар эмчийн өрөө рүү ороход ирсэн өвчтөн болгондоо үзүүлсээр элэгдэж хуучирсан тестостерон дааврын талаарх танилцуулга, зөвлөмжүүд байлаа.

Манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт, амиа хорлолт зэрэг нь санаа зовоосон асуудал болоод удаж байна. Эдгээр нь олон зүйлсээс шалтгаалж болох ч эрэгтэй хүний хамгийн чухал даавар болох тестостерон дутагдсанаас болж байгаа нь хэний ч мэдэхгүй ч олон хүн мэдэх ёстой чухал асуудал ажээ...


Эрэгтэй хүний бие, сэтгэлзүйгээрээ эрүүл байх үндэс нь ТЕСТОСТЕРОН ДААВАР 

Тестостерон дааврыг энгийнээр тайлбарлавал эрэгтэй хүний булчин, өөх, яс, тархи, цус төлжилт, сэтгэл санаа, арьс, зүрх судасны тогтолцоо, бэлэг эрхтэн зэргийг зохицуулж байдаг чухал даавар юм. Уг даавар хэвийн хэмжээнд байвал эрэгтэй хүн бие, сэтгэлзүйгээрээ эрүүл байна гэсэн үг. 

Тестостерон даавар өндөр болон бага үед ямар ялгаатай байх вэ? 

 

/Ногоон чиглүүлэгчийг хоёр тийш гүйлгэж ялгааг харна уу/

Манай улсын эрэгтэйчүүдийн тестостероны түвшний талаар мэдээлэл эргэлзээтэй...

Сошиал сүлжээгээр судалгааны дүнд монгол эрчүүд тестостерон дааврын түвшнээр дэлхийд нэгдүгээрт жагслаа гэх мэдээлэл тархсан.

Тэгвэл үнэхээр уг судалгаа дээрх шиг манай улсын эрэгтэйчүүд нийтээрээ тестостерон даавар өндөртэй байгаа бол яагаад дундаж наслалт нь ийм бага, амиа хорлолтын тоогоороо давамгайлж түүнчлэн зүрх судасны өвчлөлд их өртөж, тэтгэвэрт гараад зургаахан жил болоод нас барж байна вэ? 

Манай улсын эрэгтэйчүүдийн талаар зарим баримт: 

зураг
 

Олон жил тестостерон дааврын шинжилгээг хийсэн лабораторийн датанаас харахад бодит байдал эргэлзээтэй байлаа. Тодруулбал  тестостерон дааврын хамгийн өндөр түвшинд буюу 8-10-ын хооронд байх ёстой 18-29 насны залуучуудын дааврын түвшин ердөө 1-3-ын хооронд байв. Бэлгийн бойжилт эхлэх үеэс тестостерон дааврын хэмжээ ихэссээр 20-оод насан дээр хамгийн оргил үе дээрээ ирж түүнээс цааш нас ахих тусам буурдаг аж.

Гэтэл манай улсын 20-оод насны залуучуудын тестостерон дааврын түвшин 60,70 настай хүмүүсийнх шиг байна. Түүнчлэн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн эрэгтэйчүүдийн дийлэнхийнх нь тестостерон дааврын түвшин унасан байдаг талаар Цэ-пү эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Ц.Ариунбаяр хэлж байлаа.

"Тестостерон дааврыг бууруулж  байдаг амьдралын хэв маягууд манай улсын залуучуудад түгээмэл байна"

Үргэлжлүүлэн түүнтэй уг дааврын талаар ярилцахад тестостерон дааврыг бууруулж  байдаг амьдралын хэв маягууд манай улсын залуучуудад түгээмэл байна гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Нийтээрээ тестостерон даавар багатай байх магадлалтайг лабораторийн датанаас өөр юу баталж байгаа талаар түүнээс асуухад тэрбээр "Түрүү булчирхайг эрүүл байлгадаг гол зүйл нь тестостерон даавар. Тестостерон унах юм бол түрүү булчирхайн үрэвсэл, томрол, хорт хавдар зэрэг өвчлөл гарсаар байна. Манай улсад эдгээр өвчлөл их байна гэдэг нь л нийтээрээ тестостерон түвшин багатай байгааг харуулж байгаа юм" гэв.

Манай улсын эрэгтэйчүүдэд зонхилон тохиолддог 10 хорт хавдрын нэг нь түрүү булчирхайн хорт хавдар.

Түүнчлэн тестостерон даавар нь гол өөх шатаагчдын нэг бөгөөд сүүлийн үед залуучууд 25 хүрээд эрчимтэй жин нэмж, таргалснаас үүдэх зүрх судасны өвчнөөс болж амь насаа алдаж байгаа тохиолдлууд ч гарсаар байгаа билээ. 

Таргалалтыг дагаад чихрийн шижингээс эхлээд олон төрлийн өвчин үүсэх нь ойлгомжтой. Өдөр болгон л чихрийн шижин өвчтэй хүмүүс ирж үзүүлж байна хэмээн эмч халаглан хэлж байв. 

НЭМГ-аас мэдээлснээр манай улсын эрэгтэйчүүдийн:

зураг
 

"Тестостерон дааврыг өсгөх хамгийн зөв эмчилгээ бол амьдралын хэв маягтаа анхаарах"

- Тестостерон даавар унахад юу нөлөөлдөг вэ? 

- Тестостерон даавар унаж байгаа шалтгаан нь амьдралын хэв маягтай л холбоотой. Тестостерон дааврыг нойроороо нөхөж байдаг учраас уг даавар нь унасан хүмүүст хамгийн түрүүнд эрт унтаж байхыг зөвлөдөг. Улаанбаатарчууд биологийн цагт захирагддаггүй дураараа хүмүүс. Хөдөө бол байгалийн хуульд захирагдаж нар жаргаад л унтчихдаг. Хүмүүс найман цаг нойроо авчих л юм бол боллоо гэж үзээд байдаг. Гэтэл найман цаг унтах нь чухал биш хэдэн цагт унтах нь л чухал юм. 

Шөнийн 00:00 цагаас өмнөх нойр хамгийн чухал буюу тестостерон үүсгэх чадвартай байдаг.

Манай эмнэлэг дээр дархлаа нь унасан, сурлага нь муудчихсан гэсэн асуудалтай оюутнууд их ирдэг. Оюутнууд үүр цайтал сууж хичээлээ хийх гээд байдаг. Гэтэл ядарчихсан тархи мэдээллийг хүлээж авахгүй шүү дээ. Эсрэгээрээ эрт унтаад эрт босдог болбол байдал өөрчлөгдөнө.  

Тестостерон дааврын дутагдал нь ээлжээр шөнө оройн цагаар ажилладаг хүмүүсийн дунд түлхүү ажиглагдаж байгаа нь нойр хамгийн чухал гэдгийг баталж байгаа аж.

Манай улсад эрт унтаж, өглөө босож байгаа хүн байхгүй байгаа нь тестостерон дааврын түвшин бага байгаа шалтгаан юм. Тестостерон дааврыг өсгөх хамгийн зөв эмчилгээ бол амьдралын хэв маягтаа анхаарах мөн нойр. Хэчнээн эм ууж тариа тариулаад нойроо цэгцэлж чадахгүй бол үр дүнгүй. 

"тестостероны талаар нийтээрээ зөв ойлголттой болбол залуу насандаа нас барж буй хүмүүсийн тоог бодитойгоор цөөлөх боломжтой" 

- Амьдралын хэв маягаас гадна юу нөлөөлдөг вэ? Тестостерон унаснаар ямар сөрөг үр дагавруудтай вэ? 

- Д витамин их чухал. Гадуур Д витамины илүүдлийн талаар хуурамч мэдээлэл их гарснаас болж хүмүүс их айдаг болсон байна. Гэтэл бид чинь Д витамин нарнаас авахад хамгийн хэцүү бүс нутагт амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Д витамин унавал дагаад тестостерон даавар унасаар байдаг. 

Тестостероны уналтыг дагаад хүний IQ унаж, ой тогтоолт, анхаарал төвлөрөл, тархины үйл ажиллагаа мууддаг. Дээрээс нь сэтгэл гутралд ордог. Улмаар амиа хорлох үзэгдэл тестостерон даавар нь уначихсан хүмүүс дээр түлхүү ажиглагддаг. Амиа хорлолтоороо монгол эрэгтэйчүүд дээгүүр жагсаж байна шүү дээ. 

Иймд тестостерон дааврын талаар нийтээрээ зөв ойлголттой болох юм бол таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, амиа хорлолт зэрэг олон асуудлыг шийдэж залуу насандаа нас барж буй хүмүүсийн тоог бодитойгоор цөөлөх боломжтой. 


Тестостерон дааврын дутагдлыг илрүүлэх олон улсын асуумжийг бөглөх бол ЭНД ДАРНА УУ.  

Энэ асуумжийн тусламжтайгаар ямар шинжилгээ нэмэлтээр хийх, ямар чиглэлийн эмчилгээ хийхээ эмч төлөвлөдөг, үр дүнгээ хянадаг байна.

Өвчтөний хувьд энэ асуумжийг бөглөснөөр өөрийн асуудлыг мэдэж авах, цаг алдалгүй эмчид үзүүлж тусламж авахад хэрэг болдог ажээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд тестостеронтой холбоотой нотолгоонд суурилсан судалгаа хангалтгүй байгаа хэдий ч өдөр болгон эрэгтэйчүүдийн асуудлаар шаналсан өвчтөнүүдтэй уулздаг мэргэжилтний ярианаас дүгнэхэд уг даавар нь нийтээрээ анхаарал хандуулж зөв ойлголттой болох хэрэгтэй, эрэгтэй хүний эрүүл мэндтэй нягт холбоотой өргөн сэдэв ажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [43.242.242.65] 2023/10/27
аа энэ Цэ пү Ариунбаяр гэж миний бөгс рүү хуруугаа хийж намайг орилуулсан [хориотой үг] байшд
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2023/10/27
horiotoi ug ch geh shig... bi bisda gej bichsen shu
0 | 0 Хариулах
Зочин [118.221.209.8] 2023/10/5
манай 1 ах тархи нь хагарсан , хөл гар хугарсан байдалтай олдсон чинь цагдаа нар амиа хорлосон гэж дайраад байсан. манай найз нарын аав нөхөр бас адилхан алуулсан байдалтай олдсон байхад амиа хорлосон гэж дүгнээд хэрэг хаагаад байсан. энэ цагдаа нар дунд шударга хүн байхгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.145] 2023/10/2
Монгол эрчүүдэд сексдэх боов байдаг юм уу? Тайрдас юмнуудыг нь онгон эмэгтэй ч мэдрэхгүй.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.58] 2023/10/2
Худагт бол тайрдас2, энгийн бүсгүйд бол энгийн боожгой
0 | 0 Хариулах
Цэпү [202.55.188.81] 2023/10/1
Аав нь гэж нэг солиотой юм бсан одоо хүү нь эмч гээд бас солиотой пм ирээд сууцан бналээ пссдаа юу ч эмчилж чадахгүй баахан мөнгө төлсөн хогийн эмнэлэг бна лэ
0 | 2 Хариулах
Эр бор харцага [66.181.183.20] 2023/10/1
Би бол маш үсэрхэг, өглөө болгон босчихсон сэрдэг. Би байнга зодоонтой юм хум үздэг, бас их эмоцтой, яах ёстой вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.97] 2023/10/1
эр бор харцага эмэгтэй хүний дуу гэдэг. хихи. чи үсэрхэг бүсгүй, үсээ угаагаад сэтка өмсөж унтаж бай. ккх. action их үзвэл хар дардаг юм. эмороод үснийхээ араар л нуугддаг байхдаа 😎
0 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.12] 2023/10/1
..дандаа улиг болсон юм бичиж ярьж байхийм...Худлаа ярихаас өөр юм мэдэхгүй..
0 | 2 Хариулах
Please [202.55.191.130] 2023/10/1
Нэг судалгааны эх сурвалж алга, эх сурвалжгүй бодол таамгаа бичихээ боль. Энэ бол шинжлэх ухаанч бус хандлагын илрэл шүү.
0 | 2 Хариулах
Дэлхийн дулаарал гэдэг нь худлаа хорт шулмын заль [149.202.82.172] 2023/9/30
Янз бүрийн гадаад даавар маавар гэж мунхруулаад хэрэггүй.шууд нялх нярай байхаас эхлэн товлолт хорлонт бакцинаас ковидын бакцин хүртэл бүгдийг нь хянаж шалгах хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Дэлхийн дулаарал гэдэг нь худлаа хорт шулмын заль [149.202.82.172] 2023/9/30
Улс орныг сүйтгэхийн тулд эрчүүдийг нь доош нь хийж эмсийг нь дээш нь гаргачихад болчихдог гэж байгаа 😈 Эрчүүдийг ажилд түлхүү авах нь улс хөгжихийн үндэс.архи дарс, мансууруулах зүйлсээс хол байлгах нь эрчүүдийг ажилтай орлоготой байлгах юм.эм хүн ажил хийгээд ирэхээр гэрлэлт байхгүй, хүүхэд багасч ирдэг.эндээс ажиллах хүчний хомсдолд орно
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.38] 2023/9/30
Яг үнэн
0 | 0 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [149.202.82.172] 2023/9/30
Мөн бакцин хороор ард түмнээ харийн шулмуудтай хамтарч хядалцдагаа зогсоо!!!товлолт бакцин чинь аутизм гм өвчнүүд үүсгээд байгаа.эмэгтэйчүүдийг улс төр шүүхийн шийдвэр гаргах ажил цаашлаад цэрэг,эр хүний ажилд огтхон ч томилж болохгүй.эсрэгээр нь эрчүүдийг гаргаж ирдэг болгох ёстой
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол😈 [149.202.82.172] 2023/9/30
Эмэгтэйчүүдийн квотыг нэмнэ гэдэг элийрлээ болиод өгөх хэрэгтэй!!!
2 | 0 Хариулах
FREEDOM [66.181.187.113] 2023/9/30
NO chinese!
2 | 0 Хариулах
Наранбат [1.75.214.115] 2023/9/30
Цэ -Пү эмнэлэг бол эмнэлэг биш. Луйвардуулсан
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.14] 2023/9/29
Тєрєєс хvн амын талаар баримтлах бодлого, ялангуяа монгол эрэгтэйчvvдийн чансааг чанаржуулах талаар яах вэ гэдгийг бодохгvй бол болохоо байлаа шvv!!! Хvн гэдэг бол нэг л тєрлийн амьтан учир сорыг нь тvvж устгавал сvргийн чанар доройтох нь зvйн хэрэг. Яг ийм vйл явдал 1937 онд болсон: эрчvvдээ сорчлон устгасан учир монгол эр хvний генофонд муудсан. Одоо vржлийн насны 100 эрэгтэй 100 эмэгтэйг харьцуулахад “стандарт”-д тэнцэх банди 10-15% орчим л байгаа. Өөрөөр хэлбэл, 100 охинд 10-15 банди ногдож байна гэсэн vг. 90-85 нь “гологдол”. Энэ бол маш бvдvvн багцаа эмпирик ажиглалт шvv!
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.38] 2023/9/30
90 янхан цаана нь үлдэж байна
0 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.234] 2023/9/29
..хамгийн чухал нь Сайн Унтаж амрах нь чухал.!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.37] 2023/9/29
22 цаг болгоод иргэдийн тогийг таслах. Эрчим хүчний хэмнэлт бас эрүүл мэндийн хамгаалалт.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/29
Амиа хорлох бодит шалтгааныг олчихсон бол том нээлт үү ?Эмэгтэйг нь юу гэж тайлбарлах вэ ?
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.42] 2023/9/28
Эрчүүдээ л яллаж хохироох хууль эрх зүйн орчинтой улсад амьд мэнд удааныг хүсэх нь ховор тестостерон энд ямарч хамаагүй сүлжээний бизнес л биз
8 | 2 Хариулах
Зочин [76.245.12.148] 2023/9/28
Neg company baraagaa zarah gj bvhel bvten vlulsaar ni ingej bolohgv e
4 | 2 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
интерферон дутагдалтай, альбумин, инсулин ялгаруулж чадахаа больсон гм гм. ганцхан тестостерон дутлаас амиа хорлохгүй дээ. бие муутай амьдралын чанар муугаас биз. эдийн засаг. трансууд зүгээр
3 | 1 Хариулах
Зочин [59.153.114.183] 2023/9/28
Агаарын бохирдол замын түгжрэл цалин хөдөлмөрийн үнэлэмж муу
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.221] 2023/9/28
Архиа бага уу. Стрeс уур омгоо хянаж сур
6 | 0 Хариулах
FREEDOM [202.126.88.108] 2023/9/28
No chinese!
1 | 0 Хариулах
Зочин [122.150.149.60] 2023/9/28
Hey hey sayhan l mongol erchud testosterone r delhiid negt ordog gd sudalgaa ywaad bsn bzde.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.52] 2023/9/28
Ymar negen sudalgaa baihgui, zugeer niitlegchiin harah untsug bololtoi
3 | 1 Хариулах
Зочин [66.181.180.248] 2023/9/28
Монголд эрэгтэй хүүхдийг шувтан үгүйсгэчиж байгаашд тэгж ч болохгүй ингэж ч болохгүй.
7 | 2 Хариулах
Зочин [66.181.161.155] 2023/9/28
Yag tiim shu. Engiin odor tutmyin huuhdiin humuujil erchuuliig honi bolgodog.
2 | 1 Хариулах
BOXMAN [66.181.161.111] 2023/9/28
Сэтгүүлч нь эмэгтэй юм байна. Нэг бол нөгөө л нэг Монгол эрчүүдийг үзэн яддаг, жаахан сайн талаас нь юм гарахаар харлуулах гэж яддаг хогийн хүүхнүүдийн нэг, эсвэл Тестостерон даавар оруулж ирдэг компаний төлбөртэй мэдээлэл байна. Уншаад үз. Хэнд ч хэрэггүй хог хамж шимээд бичсэн...дээрээс нь эргэлзэж байна гэчжээ. Энэ бид хоёрын эргэлзээг тэр олон улсын шижээчид нохой хуцна чинээ авч үзэхгүй шүү дээ!
12 | 4 Хариулах
Irgen [202.9.46.94] 2023/9/28
Setguulch ch erhlegchiinhee zaavraar l tulburtei medee bichij bgaa bailgui dee. Gol ni erhlegch ni setguulchiin yos zuitei, ene zahialsan emneleg ni emchiin yos zuitei baimaar bnaa. Ene chin surug nuluu ihtei emchilgee shuu dee
2 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/9/28
Энэ эмч ч маш шуналтай, бүдүүлэг, хэцүү хүн дээ.
2 | 2 Хариулах
Зочин [162.251.61.109] 2023/9/28
Эргүү юм нийтэлдэг бичдэг юм бэ? Тестостероны даавар багаснаас болж хүн нас бараад байдаг юм биш хогын юмаар маркетинг хийгээд өлөн здунууд. Өчнөөн олон шалтгаанаас болж эрчүүд амиа хорлож байгаа шүү. Амиа хорлож байгаа эрчүүдийн 30 хувь нь өсвөр насных 25 хувь нь 28-аас доош насны залуучууд эзэлж байна. Үлдсэн хувь нь 30-90 нас хүртэлх хүмүүс гэсэн үг. 55 хувийг эзэлж байгаа залуучууд тестостерон дутагдсанаас болсон гэх үү? Тестостероны түвшин хамгийн сайн байдаг нас 18-28 байх шүү!!! Энэ Цэ-пү гэж залуучуудын мөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээр тоголсон худлаа газар. Тестостероны даавартаа 35-аас дээш насны хүмүүс санаа зовж арга хэмжээ авах хэрэгтэй шүү!!! Залуучууд хамаагүй тестостерон дэмжигч хэрэглэж болохгүй ихэдвэл хортой нэмэлтээр маш олон төрлийн сэргээгч бодис оруулсан байдаг учраас дасгал хөдөлгөөн хийдэггүй бол хэрэглээд дэмий. Ер нь тэгээд амиа хорлолтын шалтгаан нийгэм эдийн засаг гэр бүл хувь хүнээс шалтгаалж байгаа даавар ярихаасаа илүү сэтгэлзүйн асуудал дээр анхаар…
18 | 2 Хариулах
Зочин [202.70.37.177] 2023/9/28
Уншаад ойлгодоггүй юм уу? Тестостероны даавар багассанаар сэтгэл гутралд өртөх ихсэж энэ нь цаашлаад нийгмийн амьдралд нь ямарваа асуудлуудыг хүндээр хүлээж авахад нөлөөлөөд хүнд хэлбэртээ амиа хорлоход хүргэж байна гэж байна. Тэрнээс биш даавар буураад үхээд байгаа гээгүй шууд бусаар нөлөөлж байна гэжийшдээ.
6 | 5 Хариулах
Зочин [104.28.248.179] 2023/9/28
Даавар сэтгэлзүйд нөлөөлөх ч гэсэн амиа хорлох хэмжээнд шууд болон шууд бусаар хүргээд байна гэж байхгүй!!! Хамгийн гол нь гэр бүлийн ч юм уу нийгэм эдийн засгийн хүчин зүйлүүдээс болж сэтгэлзүйн хувьд асуудал үүсэж байгаа юм. Амиа хорлосон хүмүүсийн 55 хувь нь 28-аас доош насны залуучууд байна мөн 49 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн тоо баримт байна. Тестостерон шууд бусаар нөлөөлдөг байсан бол 30 хувийг эзэлж байгаа 18-аас доош насных ягаад амиа хорлоод байна? 18-22 насныханд чамаас их тестостерон ялгарч байгаа. Ер нь бол тестостероныг жим фитнесс зэргээр хичээллэдэггүй л бол хамаагүй эм ууж нэмэгдүүлж болохгүй тэгснээс илүү амьдралын зөв хэв маяг хэвшлээр амьдарч нэмэгдүүлэх хэрэгтэй. 1. Нойр. 22 цагт унтаж, эрт сэрэх 2. Дасгал хөдөлгөөн сайн хийх 3. Стрессээс хол байх, агаарт сайхан уул хадаар алх 4. Зөв хооллолт 5. Архи, тамхи болон чихэр давсны хэрэглээгээ багасгах 6. Бөөр түрүү булчирхайгаа үзүүлж, хайрал түүнээс биш 35 хүрээгүй бол хамаагүй эм бэлдмэл хэрэглэх дэмий
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.155] 2023/9/28
Chaavaas da gants medeelel ch hun shig avch chdahgyi, chi ooroo yag daavriin dutagdaltai bh shu neeree
1 | 3 Хариулах
Зочин [104.28.248.179] 2023/9/28
Даавар сэтгэлзүйд нөлөөлөх ч гэсэн амиа хорлох хэмжээнд шууд болон шууд бусаар хүргээд байна гэж байхгүй!!! Хамгийн гол нь гэр бүлийн ч юм уу нийгэм эдийн засгийн хүчин зүйлүүдээс болж сэтгэлзүйн хувьд асуудал үүсэж байгаа юм. Амиа хорлосон хүмүүсийн 55 хувь нь 28-аас доош насны залуучууд байна мөн 49 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн тоо баримт байна. Тестостерон шууд бусаар нөлөөлдөг байсан бол 30 хувийг эзэлж байгаа 18-аас доош насных ягаад амиа хорлоод байна? 18-22 насныханд чамаас их тестостерон ялгарч байгаа. Ер нь бол тестостероныг жим фитнесс зэргээр хичээллэдэггүй л бол хамаагүй эм ууж нэмэгдүүлж болохгүй тэгснээс илүү амьдралын зөв хэв маяг хэвшлээр амьдарч нэмэгдүүлэх хэрэгтэй. 1. Нойр. 22 цагт унтаж, эрт сэрэх 2. Дасгал хөдөлгөөн сайн хийх 3. Стрессээс хол байх, агаарт сайхан уул хадаар алх 4. Зөв хооллолт 5. Архи, тамхи болон чихэр давсны хэрэглээгээ багасгах 6. Бөөр түрүү булчирхайгаа үзүүлж, хайрал түүнээс биш 35 хүрээгүй бол хамаагүй эм бэлдмэл хэрэглэх дэмий
3 | 0 Хариулах
unsh [66.181.161.4] 2023/9/28
tgj l bichsen bnshvde
0 | 0
Зочин [66.181.183.96] 2023/9/28
Малчид малаа таргалуулах гээд эм дааварыг литр литрээр нь шахаж бгаа нь үнэн .Үүнээс болж монголд эр эр шиг ,эм эм шиг байхаа болиод удаж бна.Дээрээс нь амьдралын хэв маяг нь нөлөөлөөд бүр ч хэцүү. Баячууд монгол мах идэхээ болиод бга шүү. ИЙМД ХҮНСНИЙ ЗАХУУДАД МАХНЫ ДААВАРЫН ШИНЖИЛГЭЭГ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН МЭТ.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.188.45] 2023/9/28
Зарим монгол эмэгтэйчүүд хэт ааштай нь үнэн. Тэд яншилт, аашаараа эрэгтэй хүний сайхан зан чанаруудыг нуга дарж байдаг. Яг нөгөө талд хэт даварсан эрчүүд байдаг. Тэд бас л ялгаагүй эмэгтэй хүний хамаг сайхан чанаруудыг дээд зэргээр ашиглаж, бүх итгэл сэтгэл, хөлс хүчийг нь ховх сорж байдаг. Надад муухай монгол эм, муухай монгол эрийн аль аль нь таалагддаггүй. Бүгдээрээ жаахан хүнлэг байвал яасан юм. Бүх юм тэнцвэртэй байж л хүний сэтгэл санаа тогтвортой байна. Сэтгэл санаа тогтвортой байвал эрүүл мэнддээ анхаарах боломжтой болно гэж боддог доо.
13 | 1 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/29
Чи тэгээд салж болно. Өөрөө салж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Салгахгүй наачихсан юм шиг юм ярихаар ... Лалын оронд байгаа биш. Буруу шийд гаргасан бол буцааж болно.
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.35] 2023/9/28
Амиа хорлолтоор айлгаж байгаал витамин уураг шахах гээл бнуу мэдээлэлийн сайтууд эд нарт хэдээр бие үнэлдэг бол
7 | 2 Хариулах
Зочин [202.179.26.220] 2023/9/28
Нара мэтийн эрчүүдийг дарамталсан эмэгтэйчүүд бас нөлөөлж байгаа
15 | 1 Хариулах
Зочин [202.21.108.4] 2023/9/28
Монгол эрэгтэйчүүдийн тестостерон дааврын хэмжээ дэлхийн дунджаас илүү байдаг байгаа шүү. Шинжилгээнд хамруулах зорилготой зориуд төөрөгдүүлсэн мэдээлэл өгөхөө больёоо. Ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлцгээе.
5 | 1 Хариулах
Зочин [103.161.242.77] 2023/9/28
Тестоэстерон харин ч ихэдвэл зүрх судсанд муу эрэгтэй хүн эмэгтэй хүнээс богино насалдаг нь тестоэстеронтой холбоотой худлаа мэдээ байна
4 | 0 Хариулах
Зочин [66.181.183.73] 2023/9/28
Секс хийсэнгүй 8 жил боллоо, энэ нөлөөлөх боловуу? Эмэгтэйчүүдэд гологдоод байх юмөө, биеээ үнэлэлт зөвшөөрдөг бсн бол амар байхгүй юу
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.149] 2023/9/28
gologdood bga shaltganaa zasahgui bol bolkushde
2 | 0 Хариулах
монгол эр [66.181.190.120] 2023/9/28
Эрчүүдийн стресст монгол авгай нарын муухай ааш маш ихээр нөлөөлдөг. Ажилтай бол ааштай гэж өөрсдийгөө зөвтгөөд эргүүтээд байдаг нь харамсалтай. Сумнаас доор үгээр бөмбөгдүүлсээр байгаад эрчүүд нь өвчилж эрт үхэх буюу амьдрах сонирхолгүй болдог
27 | 1 Хариулах
Зочин [202.9.46.184] 2023/9/28
Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээс илүү савны хөөрөлтэй галзуу юм чинь аргагүй
1 | 0 Хариулах
Зочин [104.28.248.179] 2023/9/28
Энэ бас хамааралтай шүү. Эрэгтэй хүүхдийг багаас нь эр юм байж эмэгтэй хүүхдийн өөдөөс олон юм ярьж шалчигналаа гээд л эхэлдэгдээ Монголчууд. Жендерийн эрх тэгш байдал алдагдаад эмэгтэйчүүд одоо үед давуу эрхтэй болж, хөөрхий муу эрчүүдийгээ байнга доромжилж, гоочилж, буруутгаж байгаа нь амиа хорлоход нөлөөлж байгаа. Нэг тийм робот зомби шиг гөлийсөн ямарч гал цоггүй цонхигор стресстэй ах нар гудамжаар дүүрэн л явдаг болж.
8 | 1 Хариулах
Зочин [202.9.46.21] 2023/9/28
Стресстэй бас холбоотой байх. Шөнө хичээлээ сууж хийх эрүүл мэндэд хортой
3 | 1 Хариулах
🏀 🥅 [66.181.184.101] 2023/9/28
Gar hangalga Porno holbootoi Esreg huistnii haritsaa budadtai hariltsahaa bolison Sexiin dutagdal. -Zorilgotoi bh ni
3 | 0 Хариулах