Индэр    
2021 оны 3 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "өнгөрсөнд үлдчихсэн"

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

КОВИД-19 халдварын нөхцөл байдал, мэдээлэл цаг тутам шинэчлэгдэн хүрч байгаа. Үүнтэй уялдуулж ажил, амьдралаа өдөр бүр төлөвлөж буй энэ үед Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрөө олон нийтийг төөрөгдүүлэхүйц зөрүүтэй мэдээлэл өгсөөр байна.

2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр болсон УОК-ын хуралдааны дараа мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан. Гэвч Төрийн ордноос ийнхүү ярихдаа хэд хэдэн зөрүүтэй мэдээлэл өгсөн нь ЭМЯ болон ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн мэдээллээр батлагдав.

НЭГ. Эрүүл мэндийн сайд энэ өдөр "Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 747 хүүхэд халдвар авсан" хэмээн хэлсэн.

Тэгвэл маргааш өдөр нь буюу 23-ны өдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улсад 0-17 насны 1,100 хүүхэд халдвар аваад байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 80 хувь нь дотоодод халдвар авсан" хэмээн хэлсэн. 

Тэгэхээр 22-ны өдрийн байдлаар дотоодод халдвар авсан хүүхдийн тоо 880 орчим байж. Гэтэл ЭМ-ийн сайд 100 гаруйгаар дутааж хэлжээ. 

ХОЁР. Эрүүл мэндийн сайд "65-аас дээш насныхныг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна" хэмээн хэлсэн. Сайдын хэлснээр 65-аас дээш насныхныг дархлаажуулах ажил энэ сарын 29-нөөс эхлэхээр төлөвлөгджээ.

Харин бодит байдал дээр өнөөдрийн байдлаар 2 мянга гаруй хүн вакцины эхний тунд хамрагдаад байгааг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэв.

ГУРАВ. "Дотоодод анхны халдвар бүртгэгдсэнээс хойш 132 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 12-21 хоногийн хугацаатай 3 удаа хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4,000, 5,000-аар яригдах байсан" хэмээн Эрүүл мэндийн сайд хэлсэн.

Сайд аа!  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт халдварын тоо 5,895 болоод байна. Дотоодын халдварын тоо 5,359 болоод байгаагийн 4,917 нь гурван удаа хөл хорио тогтоосон Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийсэн тухайн өдөр нийт 210 тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тоо 5,186 болсон байсан бөгөөд 4,000-ыг даваад хоёр хонож байв. Харин Лхагва гараг буюу гуравдугаар сарын 24-нд 5,000 давсан юм.

Өнөөдөр 155-аас олон хүн халдвартай нь батлагдвал халдварын нийт тоо 6,000 давах хэмжээнд хүрээд байна.  



Үнэн бодит мэдээлэл юу юунаас илүү чухал байгаа цар тахлын энэ үед Эрүүл мэндийн салбар хариуцсан сайд хамгийн баталгаатай эх сурвалж гэж бид үзэж буй. Тэгвэл Эрүүл мэндийн салбарын хамгийн гол эх сурвалж болох С.Энхболд сайд сүүлийн үеийн тоон мэдээллээ ийнхүү "өнгөрсөнд үлдчихсэн" мэт хоцрогдолтой, зөрүүтэй өгч байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.73] 2021/11/1
Ogtsor chadvargui balai ym
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.127] 2021/4/14
ГҮНДАЛАЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛГОВОЛ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАЙХ,
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.142] 2021/3/26
Сүүлийн 4, 5 мянга гэдэг ч нэг өдөрт гарч болзошгүй байсан тохиолдлыг хэлсэн. Эмч, инжeнeрүүд ярихдаа ч муулдаа гэхдээ тоо статистикаа зөрүүлж болохгүй шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.252] 2021/3/26
Өвчин ингэж газар авч байгаагаас үзвэл их л муу ажиллаж байна даа. 2 сарын 23-наас хэт задгай тавьсны харгай
0 | 0 Хариулах
Нар [202.126.89.146] 2021/3/26
Эм-ийн дэд сайд гэж байна уу... энэ маанаг гараас юу хүсээд бгаан.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2021/3/26
Бүх юмны хамаг их буруутан бол Оюун-Эрдэнэ ерөнхий сайд энэ одоо ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг боддоггүй эргүү хар попрогч халдварын тоог Улаанбаатарт барьж дийлдэггүй юмаа гэхэд ядаж орон нутагт тархахгүй байлгаж болох байсан одоо Монгол орон бүхэлдээ эрсдэлтэй бүс боллоо новшийн эргүү дурак өөрийгөө рекламдахаасаа өмнө улс орноо бодоосойв Хатуу хөл хорио тогтоохгүй ч гэсэн орон нутагт тархаахгүй өөр арга хэмжээ авах байсан юм ёстой хар үхэж байсан хүүр юмаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.176] 2021/3/26
МАНы нэг хулгайчын шахаа шүүдээ. тэр чигтээ хулгайчууд байхад хулгайгаас өөр ямар үр дүн хүлээх вэ
0 | 0 Хариулах
Арай шүү [122.201.21.165] 2021/3/26
Мөнхсайхан хүртэл кроно 8 саяар эмчилдэг гэж өудиоэ ярьсан нөгөөдүүл нь үнэн болгох гэж үзсэн гэтэл үнэнд гүйцэгдсэн дээ
1 | 0 Хариулах
Монгол эр хүн [202.21.125.250] 2021/3/26
Монголд танилтай, мөнгөтэй нь л дээшээ явдаг үе болждээ. Эрдэм мэдлэгтэй, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчингүүд уул нь бий дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.143] 2021/3/25
Ugaasaa erguu teneg amitan um bish uu
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.195] 2021/3/25
Халдварын эрсдэл мэдээлэл цаг минут тутамд өөрчлөгдөж байна. Хэн нэг нь дуртайдаа худлаа хэлээд байгаа юм биш. ЭМЯ,ХӨСҮТ байдгаараа л хичээж байна. УОК нь хорихгүй, иргэд нь тэнээд байхаар халдвар ихсэхээс яахав. Нэг хаалга шинжилгээ гэж шал хэрэггүй баахан мөнгө үрсэн юм хийлгээд тэрэнд санаа нь амарсан иргэд нь баахан бөөгнөрөл үүсгэсэн мөн үзвэр үйлчилгээг нээсэн Сумбазараас л бүх зүйл болж байна ш дээ
5 | 1 Хариулах
Zochin [61.127.129.136] 2021/3/25
Hendch hereggui hog nowshnuud hend heregtei gej iim hogiin ym hiideg ym boldoo!!??Bur zalhaj guitsleeeeeee?! Boliod ogooch deeeeee!!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [183.81.171.2] 2021/3/25
Жаахан дүнхүүдүү нөхөр байналээ
7 | 0 Хариулах
Зочин [203.169.49.126] 2021/3/25
Tegeed l mangartaad hul horiiy gehees oor yum helj meddeggui. hul horiod yu h oorchlogdooguig grafik chin haruulj bnlee
5 | 0 Хариулах
zochin [43.242.243.142] 2021/3/25
ene ajlaa meddeggvi ergvv amitniig zailuulaach
3 | 0 Хариулах
Зочин [103.26.195.251] 2021/3/25
Сахил хүртээд шал дордов гэгчээр юм болж байна даа. Нөгөө нэг хаалга нэг өрх шинжилгээний үр дүн гэж алга. Маск зүүхгүй зай барихгүй байгаа хүмүүстээ хариуцлага сайн тооц хариуцлагын асуудал хөндөж байж гинжин хэлхээг таслана. Манайханы дотор дээрээсээ авхуулаад иргэд хүртэл хариуцлагагүй нөхдүүд маш их байна энэ бүгдийгээ торгох анхааруулах сануулах ажлыг эрчимжүүлж нэг нэгэндээ шаардлага тавьдаг байж таслана. Маскаа зүүхгүй, эрүүндээ зүүчээд хамар амаа гаргаад яваад байгаа хүн та халдварыг намжтал түр хугацаанд гэр орноосоо гарахгүй байна уу. Улс орон, ард иргэд, эдийн засгаа сэргээхэд таны хариуцлага хамгаас чухал байгааг гүнээ ухамсарлана уу!
5 | 0 Хариулах
Зочин [37.46.114.31] 2021/3/25
Хамтран ажиллаж байгаа баг нь Т.Мөнхсайханы бүрдүүлсэн баг байгаа юм. С.Энхболд шинэчилж чадаагүйнхээ горыг амсаж байна. Мөнгөсайхан хулгайч Энхболд сайдыг мөнгөтэй холбоотой асуудлаар дарамталж харилцаа хөндийрсөн гэж сонсогддог. Үүний улмаас гаднаас хэвлэл, сошиалд Мөнгөсайханы троллууд Энхболд болон эрүүл мэндийн яамны үйл ажиллагааг шүүмжилж, дотроос нь Мөнгөсайханы тавиулууд яамныхаа ажлыг нь хийхгүй, хийсэн ч дутуу муу хийж, хоцрогдсон дутуу мэдээллээр хангаж сайдыгаа хорлож байгаа юм.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.164] 2021/3/25
За бараг тийм шүү.Мөнхсайхан тийм сайн байсан бол үргэлжлүүлээд ажиллах нь яасан юм. Хэцүү үед нэрээ бодож сайхан цагт дахин улс төрд гарах гээд амиа хоохойлоод алга болоо биздээ.энэ мундаг зөв хандлагатай эмч хүн. Тайван ажлыг нь хийлгэх хэрэгтэй.
2 | 5 Хариулах
Зочин [103.26.194.2] 2021/3/25
ХУЛДУ ДУЛЗЭН
2 | 0 Хариулах
зочин [192.82.73.142] 2021/3/25
Зөвхөн энэ сайд биш Амарсайхан ч ялгаагүй. Содбаатар нь хамаагүй дээр байж.Энэ бол Хүрэлсүхийн гавьяа. Хүрэлсүх гэдэг гишүүн УИХ-д байна уу? Нөгөө сул гишүүн болоод бүх юм ярина гэсэн яалаа,тэр үед би буруу сонссон юм болов уу.
11 | 0 Хариулах
Зочин [202.9.46.188] 2021/3/25
Содбаатар бол ёстой май шүү. Тэр тэнэгийн гайгаар ийм байдалд улсаараа орчихоод сууж байна
2 | 3 Хариулах
Зочин [192.82.92.23] 2021/3/25
за яах вэ ажлаа хийж мэдэхгүйм чинь ОЭрдэнэ д таалагддийн тэгээ л болоошд
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.84] 2021/3/25
ene said ajilaa hiij chadahkuee boliuulsan deer erthen shig omnoh said ni hamaagui deer hiisen ym ihtei hun enhboldiig ogtsoruul
2 | 2 Хариулах
zochin [192.82.67.58] 2021/3/25
Ard tymen bid cyyliin yed ene muixar bairiin EMD-n caid, ene 11 tsagiin medeeg xyrgedeg noxdyydiin zoryytei uariad baigaag oilgoxoo baican, ene caidaa shalabxan zailuulj, eryyl yxaantai ard tymnee gecen xyn olj congoj ogno yy?
2 | 0 Хариулах
зочин [66.181.161.76] 2021/3/25
үгэ яариа ч гэсэн нэг сул үйлбгэр ойлигтой тодорхой чанга дугар ч чадахгүй
4 | 2 Хариулах
Зочин [192.82.66.160] 2021/3/25
Hunii hiij buteedeg nasan deer ni chaddag yumiig ni hiilgesen ni deer de. Negent l leadership ni hugjuugui bgaa huniig said bolgoj bhaar mergejileer ni ajilluulaach de. Hun chaddag yumaa, durtai yumaa hiij baij l amjilt gargana shu de. Boloogui bgaa huniig said bolgochihood l muug ni uzeh yum. Ter soyliin said ch gesen de adilhan. Sain show hiideg bol teriigee hiig l de. Buhel buten ulsiin tuuh, soyol gedeg chini dan show bish shu de!
8 | 2 Хариулах
Зочин [64.119.27.95] 2021/3/25
65 -aas дээш насныхныг хэрхэн, хэзээ вакцинжуулахыг ерөөсөө ойлгохгүй байна. Энэ ажил яваад байгаа ч юм шиг үгүй ч юмуу, Төвөгтэй юмаа!!!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.35] 2021/3/25
Мөнхсайханыг эргүүлээд тавьчиж болдоггүйм байхдаа
4 | 7 Хариулах
Зочин [203.91.115.52] 2021/3/25
Er ni sul hun baina daa
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.218] 2021/3/25
Сайдын ажлыг тоглоом шиг ойлгоод бдаг бололтой эд нар маань, тэгээд юу ч гээд хэлчихсэн яахав гэж боддог юм уу, ярьсан хэлсэн нь ингээд ил тод гараад ирдэг хорвоо шүү дээ, хариуцлагатай ажилламаар бна аа
3 | 0 Хариулах
Зочин [103.11.195.2] 2021/3/25
Ингэж хэлэх нь ч хэлсэн шүү.
0 | 0 Хариулах
kkk [150.129.142.158] 2021/3/25
hatsan boortsog shig tsaraitai 70aad onii ortsnii zolbingoos yu garhaw
1 | 5 Хариулах
Зочин [202.21.108.194] 2021/3/25
Удирдахын тулд хянах хэрэгтэй. Энэ цаг үед ЭМ сайдын хувьд энэ тоо мэдээнээс чухал зүйл байхгүй. Салбарын тэргүүн жирийн ардаасаа дутуу мэдээлэлтэй байна гэдэг бол ямар ур чадвартайг нь шууд илтгэж байна.
6 | 1 Хариулах