Индэр    
2021 оны 2 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

“Чингис” бондтой дүйх хэмжээний өртэй болсон ТӨК-уудаа хуульчлах цаг болжээ

Зураг
Эх сурвалж: MPA.mn

Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих гэж байгаагаа зарлав. 

COVID-19 халдвартай холбоотой Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурахтай зэрэгцээд хоёрдугаар сарын 23-наас тахлын эсрэг ажиллаж байгаагаас бусад ТӨК болон орон нутгийн өмчийн оролцоотой бүх байгууллага, ААН-ийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болсныг энэ сарын 17-нд Засгийн газар шийдсэн.  

Гэвч энэ хэтэрхий оройтсон шийдвэр байв. Зүй нь цар тахлыг ДЭМБ хүлээн зөвшөөрч, улс орнуудын эдийн засаг хүндрэх талаар дотоодын болон гаднын шинжээчид сануулж эхэлсэн 2020 оны эхний улиралд л энэ арга хэмжээг авах байв. Харин манай улс УИХ, орон нутаг гээд хоёр сонгууль тохиосон тул хэмнэлт бүүхэл төсвөө ч тодотголгүй намартай золгож, дотоодын халдвартай нүүр тулсан. Үр дүнд нь Монгол Улсын 2020 оны төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрээд байгаа билээ. 

Угтаа төрийн өмчит компаниуд цар тахал гарсан учраас хэмнэлт хийх биш, зарчмын хувьд байнгын хэмнэлттэй, үр ашигтай ажиллаж, татвар төлөгчдийн мөнгийг зүй зохистой зарцуулах ёстой. Гэвч 2020 онд төрийн оролцоотой компаниуд хэрхэн тансагласныг Шилэн данснаас харж болно. 

Зөвхөн шинэ суудлын автомашин худалдан авахад 2020 онд 6.2 тэрбэм, 1.3 тэрбум төгрөг зарцуулж, ойгоо тэмдэглэх, кино санхүүжүүлэх, дарга нарыг урамшууах зэрэгт сая саяыг зарцуулжээ. 

Хүснэгт 1. ТӨК-уудын 2020 онд худалдан авсан суудлын машины дүнгээс (хамгийн өндөр зардал гаргасан газрууд)

Төрийн өмчит байгууллага Шинэ автомашин авсан үнийн дүн
Эрдэнэт үйлдвэр 3089664198
Таван толгой төмөр зам ХХК 1782295000
Монголросцветмет ХХК 225829100
Ус-Ду ОНӨҮГ 186709000

Хүснэгт 2. Тавилгад зарцуулсан мөнгө (Хамгийн өндөр дүнтэй мөнгө зарцуулсан газрууд)

Төрийн өмчит байгууллага

Тавилга худалдан авсан үнийн дүн

1

Иргэний нисэхийн ерөнхий газрын Үйлдвэрлэл үйлчилгээ

440,990,000

2

Монгол улсын их сургууль

278,648,472

3

Эрдэнэт үйлдвэр

80,713,876

4

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

77,826,850

5

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК

52,834,450

6

Дулааны цахилгаан станц4 ТӨХК

45,756,500

7

Барилгын хөгжлийн төв

41,256,964

8

Эрчим хүчний зохицуулах хороо

39,787,000

9

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨААНБ

37,430,000

10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ

34,675,000

11

Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар

33,270,000

12

Ус сувгийн удирдах газар

23,755,700

13

Хадгаламж даатгалын корпораци

17,879,663

14

Дарханы ДЦС ТӨХК

17,548,000

15

Соёл урлагийн их сургууль

14,664,950

Түүгээр зогсохгүй төрийн өмчит компаниуд иргэнд бэлэн мөнгө шилжүүлдэг, зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авалт хийдэг, хүний нөөцийн данхайсан бүтэцтэй гээд олон асуудал байдаг. Гэвч энэ бүхэн үргэлжилсээр байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын гарын тооцоолсноор 2019 оны эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээд нийт 32.4 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 43,990 ажиллагчидтайгаар үйл ажиллагаа явуулдж, 9.7 их наяд төгрөгийн орлого олж, 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

График 1. Төрийн өмчит компаниудын санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт(2018 ба 2019 оны гүйцэтгэл)  

Гэвч тус тайланд багтсан 82 компаниас 27 нь буюу 33% нь АЛДАГДАЛТАЙ ажилласан байна. 

Тухайлбал, цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа төрийн өмчит компаниуд есөн жилийн ашиг, алдагдлыг бид ИНФОГРАФИК-аар үзүүлсэн.

График 2. Эрчим хүчний салбарт ажиллаж буй ТӨК-уудын 2011-2019 оны ашиг, алдагдал

Тус салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн компаниуд бараг бүгд алдагдалтай ажилладаг бол үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг нь түгээдэг компаниуд ашигтай ажиллаж байна.

Зам тээврийн салбарт ажиллаж буй төрийн өмчит компаниудын хамгийн том компани болох МИАТ л гэхэд 2019 онд 35 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол COVID-19 цар тахлын улмаас 2020 оны эхний хагас жилийн байдлаар 16.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа. 

Ийнхүү ашиг олохоосоо илүү алдагдалтай ажилладаг атлаа хэт үр ашиггүй, татвар төлөгчдийн мөнгөнд өөрийн мэт үрэлгэн ханддаг ТӨК-уудын нийт өр төлбөрийн хэмжээ 2019 оны байдлаар 4.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбум ам.доллар буюу “Чингис” бондтой дүйх хэмжээний өр төрийн өмчтэй компаниудад хамаарч байна. 

График 3. ТӨК-уудын ажилчдынхаа нийгмийн асуудалд зарцуулсан мөнгөн дүн

Энэ бүхэн төрийн өмчит компанийг Компанийн тухай хуулиар зохицуулж ирсэнтэй холбоотой буюу төрийн өмчийг өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулж, алдагдалтай, үр ашиггүй ажиллуулсныхаа төлөө ямар нэгэн хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой. 

Ямар ч байсан Засгийн газар 2021 оныг дуустал төсвийн мөнгөөр машин, албан тасалгааны тавилга авахгүй, баримтат болон олон ангит кино хийхгүй, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэхгүй, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй, ажилтнуудын нормын хувцсыг шинэчлэхгүй байхаар шийдлээ. 

Гэвч ганц жил хэмнэлт хийхээ зарлалаа гээд асуудал шийдэгдэхгүй гэдгийг Ерөнхий сайд ухамсарлаж байгаа байх. Харин засаглалыг нь сайжруулж, Төрийн өмчийн компанийн тухай хуулиа яаралтай батлах нь илүү үр дүнтэй байх биз ээ. 

 

10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.67] 2021/2/24
Торийн омчит компанид орлогч захирал гэж ямар хэрэг бнаа еронхий инженер бна дээр нь хяналтын алба-6 хун, эрсдлийн гэд -2, аудит гэд очноон цалин авсан хэрэггуй орон тоонуудаа устгалдаа
0 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.89.104] 2021/2/23
ХОЁР ХҮНИЙ НЭГ НЬ ХУЛГАЙЧ БАЙСАН МОНГОЛ ОДОО ГУРВАН ХҮНИЙ ХОЁР НЬ ХУЛГАЙЧ БОЛЖЭЭ . ХА ХА ХА
2 | 0 Хариулах
Зочин [94.134.88.116] 2021/2/23
МАНАН бүлэглэл тархи угаах ажилдаа тун ч их мөнгө зарцуулдаг даа. Сонгуулийн өмнө баахан намынхаа сүлд тэмдэгтэй, хятадад хийлгэсэн богино настай хогуудаар айлуудыг булдаг. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч таарсан тааран шуудай. Жинхэнэ нэг дарангуйлагчтай нийгмийн арга барилаар сонгуулиа хийдэг дээ. Дараа нь өөрсдөө төрд очихоороо мөнгө хүүлэгч капиталистуудын шилдэгүүд болдог.
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.81] 2021/2/23
Ene zavaarsan iumnuudig boliulah heregtei.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.9] 2021/2/23
KHAAIS iin zahiral KHERUUGA er nyabo BATTSETSEG nar surguuliinhaa mungiig zoriulaltiin bus hudaldan avaltand zartsuulj surguulia chanhiigiin chadamjgui bolgoj 2020 ond 40 uus 50 hunii tsaling 3 sar uguugui.ene bol pakt barimt mun.
0 | 0 Хариулах
Unshigch [202.9.46.74] 2021/2/23
Төрийн өмчит компаниудыг үнэхээр цэгцлэх хэрэгтэй болсон. Шинэ засгийн газраас хүлээж байгаа бас нэг чухал ажил энэ шүү. Оюу Толгойн гэрээг гол сэдэв болгоод ганц гэрээнээс болоод улс орноороо өлсөөд байгаа юм шиг олон нийтийн тархийг угаадаг улс төрчид, сэтгүүлчид энэ мэт бусад чухал асуудлыг орхихгүй баймаар байна.
3 | 0 Хариулах
zchn [202.126.88.187] 2021/2/23
5Толгой тз гэж баруун солгойгүй үрдэг, ман дээрээ татаатай ч гэлүү 1 гар бдын гсн. Арай л тэрбумаар машин аваад бхдаа яахав дээ. 300 гарсан ажилчидтай. Эгэ төмөр замуудыг төрийн өмёит мтз нь хариуцаж бхд давхар ийм ххк гаргаж яадгын бол. Идэж уусан гарууд
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.139] 2021/2/23
Setguulch mash zuw sedew hunduj tawisan baina. Odoo birjeer damjuulj Miat geh met kompaniudiig huwichlah heregtei. Ungursun jikuuded ene asuudliig helhees bish hiideg udirdagch garsangui.
2 | 1 Хариулах
Зочин [103.26.194.79] 2021/2/23
зүгээр мөнгө хэвтэж бхад авахгүй тэнэг гэж огт бхгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.155] 2021/2/23
toriin omchit kompanii tuz-g haanaas olj medeh ve
0 | 0 Хариулах