Индэр    
2020 оны 5 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Модыг суулгаснаас хойш ХАМГИЙН БАГАДАА НЭГ ЖИЛ идэвхтэй арчлах ёстой

Зураг

-2019 оны аравдугаар сард бэлтгэсэн мэдээллийг Ням гарагт тохиох "Бүх нийтээр мод тарих өдөр"-т зориулан дахин нийтлэв-


Бүх нийтээр мод тарих өдрийг ес дэх жилдээ буюу 18 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Модны ач холбогдол биологийн үйлчлэл зайлшгүй хэрэгцээтэй, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ч шаардлага бий. Тухайлбал, Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2016-2017 онд 2.4-3.2 метр квадрат болгосон бол 2020 гэхэд 5 метр квадратад хүргэхээр ажиллаж байгаа юм. Харин дэлхийн томоохон хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 15-18 метр квадрат байдаг.

Түүнчлэн манай дэлхий дээр ойролцоогоор 1.2 их наяд орчим мод тарихуйц зай, талбай байгаа бөгөөд бид ийм хэмжээний мод тарьж чадвал ойрын 10 жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой хэмээн Швейцарын Их сургуулийн экологич Томас Кроувтерийн судалгаанд онцолжээ. Үүнээс улбаалан НҮБ-ын гаргасан "Их наяд мод тарих" кампанит ажлын хүрээнд дэлхий даяар ойролцоогоор 15 тэрбум орчим мод тариад байгаа аж.

Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан 63 дугаар зарлигийн дагуу жилд хоёр удаа буюу хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг болж, иргэд, ААН-үүд идэвхтэй мод тарьдаг болоод буй.

Гэсэн ч мод тарьсны дараах арчилгаа хийдэггүй, хий дэмий хөрөнгө мөнгө үрж байна гэх шүүмжлэлүүд хөвөрсөөр байгаа юм. Энэ шүүмжлэл бодитой гэдгийг мэргэжлийнхэн ч хэлдэг. Мод тарих гэдэг нь нэг амралтын өдөр цуглаад нүхэнд суулгац тариад, түүнийгээ хувинтай усаар услаад үлдээхийг хэлдэггүй байна. Тухайн модны суулгац хөрсөндөө дасан зохицож, ургах хүртэл арчилгаа үргэлжлэх ёстой аж. Тодруулбал, та хамгийн багадаа нэг жил модоо арчлах ёстой аж.

Тиймээс хаана ямар модыг сонгож тарих ёстой, хэрхэн арчлах талаар ХААИС-ийн Таримал судлал, Ой, Ландшафт архитектурын тэнхимийн дэд профессор Ж.Бат-Эрдэнийн зөвлөгөөг багцлан хүргэж байна.

Улаанбаатарт ямар мод тарих нь тохиромжтой вэ?

 

Улаанбаатарын хотын хөрсний онцлог, агаар, орчны бохирдлыг харгалзан үзвэл шилмүүст мод/ Гацуур, шинэс, нарс гэх/ тарих нь тохиромжтой. Түүнчлэн агаарын бохирдол ихтэй Улаанбаатарын нөхцөлд гацуур, шинэс нь нарсыг бодвол арай амьдрах чадвар сайтай.

Нарс агаарын бохирдолд өртөмтгий, нахиан дээр нь тортог унахаар үхчихдэг.

Модны төрлөө сонгосны дараа хэдэн настай модыг шилжүүлэн суулгах вэ гэдэг нь маш чухал. Ер нь бол мод үржүүлгийн газар үрээр тариалаад, 2-3 удаа өөр талбай руу шилжүүлэн бойжуулсан суулгацыг таривал ургах магадлал өдөртэй байдаг.

Анх үрээр тариалснаас хойш 2-3 жилийн дараа бойжуулах талбай руу гаргадаг бөгөөд бойжуулах талбай тус бүрт 2 жил ургуулаад үндсэндээ 8-10 настай, дасан зохицох чадвартай суулгац бэлэн болдог.

10 настай мод дунджаар 0.8-1.2 метр өндөртэй байдаг болохоор "том мод гоё" гэх ойлголттой хүмүүс шууд уулнаас мод аваад ирдэг.

Байгаль дээр нэг газраа ургаад өндөр болчихсон модыг суурин газрын ногоон байгууламжид тарих технологи байдаг. Гэхдээ манайд яг тэр технологийг мөрдөж чаддаггүй учраас 2-3 жил болоод буюу ойгоос модтой хамт авчирсан хөрсний үржил шим дуусахаар үхчихдэг.   

Гэмтсэн суулгацыг зөв суулгасан ч ургахгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Суулгацын аль нэг эрхтэн гэмтчихсэн тохиолдолд хэчнээн зөв суулгасан ч ургахгүй.

Тиймээс үндэс, мөчир, иш нь гэмтсэн эсэхийг сайтар шалгах ёстой. Ингээд ямар мод суулгаж байгаагаасаа хамаараад тохирсон зөв суулгах аргын талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Жишээлбэл, нарсыг элсэрхэг хөнгөн хөрсөнд, шинэсийг хар шороон хөрсөнд суулгана.

Үндсийг нүхэн доторх хөрсний гадаргуугаас доош 10 см-т суулгах ёстой бөгөөд түүнээс доор эсвэл дээр суулгавал ургах магадлал буурна. Ингээд суулгасны дараа нүх буюу тогоог дүүртэл /40-60 литр/ усална.

Шинэ суулгасан модны нахиаг өвлийн улиралд тоос, тортгоос хамгаалах хэрэгтэй

Гэрэл зургийг mpa.mn

Аравдугаар сарын дундуур тарьсан модонд ус хөлдөх үеэр цэнэг усалгаа хийнэ.

Ингэхдээ тогоог усаар дүүргээд хөлдөөж өвөлжүүлдэг. Хөлдсөн ус өвөлжөөд хаврын хуурай уур амьсгалтай үед чийгээ бариад цэнэглээд явна гэсэн үг. Тогоон дахь ус хайлж дуусмагц хаврын усалгаа эхэлнэ.

Зарим модны үндэс амархан ялзардаг онцлогтой учраас мод тус бүрийн усалгаа ямар давтамжтай байх нь мөн ялгаатай.

Услахаас гадна тогоон дахь хог шороо, хогийн ургамлыг тогтмол цэвэрлэж байхгүй бол үндэсний хүзүү/модны амьсгалдаг хэсэг/-г бөглөөд, үржил шимийг нь булаацалдаад байдаг.  

Мөн шинэ суулгасан модны нахиаг өвлийн улиралд тоос, тортгоос хамгаалах хэрэгтэй.

БНХАУ-д модны нахиаг хөлдөхөөс болон орчны бохирдлоо хамгаалах ажлыг маш сайн хийдэг бөгөөд модны гадуур даавуун уутаар бүрж өвөлжүүлдэг юм билээ. Өнгөрсөн жил Тасганы овооны модыг тоосноос хамгаалах зорилгоор уутаар бүрж өвөлжсөн нь үр дүнгээ өгсөн гэж харж байгаа.

Бүх нийтийн мод тарих өдрөөр хүрз, хувин бариад гарах уу?

“Хотод тарьсан мод сайн ургахгүй байна, арчилгаа хийхгүй байна гэх иргэдийн шүүмжлэл гарч байдаг. Ер нь бол мэргэжлийн хүмүүсээр мод тарих ажлыг хийлгэмээр байгаа юм. Сүүлийн үед хот тохижилтын ажилтнуудыг сургалтад явуулаад, тэд нар нь арчилгаа хийгээд байдаг болсон байна лээ” хэмээн Ж.Бат-Эрдэнэ багш ярьж байв.

Хот тохижилтын газрын ажилтнууд сургалтад хамрагдаж байгаа ч нэг ажилтанд ногдох талбайн хэмжээ их байдгаас шалтгаалан нийтийн эзэмшлийн талбайн 27 хувийг л арчилж байгаа. Нэг хүнд ногдох цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, олон улсын жишигт хүрэхийн тулд 5-6 дахин нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хэлжээ.

Та, танай хамт олон ирэх амралтын өдөр тохиох бүх нийтийн мод тарих өдрөөр хүрз, хувин бариад гарах уу, эсвэл мэргэжлийн хүмүүст хөлсийг нь өгөөд энэ ажлыг нь хийлгэх санаачилга гаргах нь зөв ч юм шиг. 

Хэдийгээр мод тарих санаачилга өөрөө зөв сэдэлтэй ч одоо бид тарьсан модоо урт настай болгоход давхар анхаарах зайлшгүй шаардлага бий болж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.71.111] 2020/7/31
Hotdoo saihan mongol sakura builsaa olnoor ni tarij boldoggui yum baih daa. Tomrood ireheeree hunii nud hujirlana shuu dee. Bas zunii tursh tsetsegledeg sarnain butnuud suulgaj bolno. Saihan2 mod, butnuudiig mongolchuud hashaandaa l taridag, tiim l aminchhan ni mash haramsaltai. Adaglaad uls dayaraa buh saglaisaj uvsuu tuugeed zulegjuulj ch chadahgui yum. Hun alhdag zam, olon nuhtei zamaar ni uvs saglaigaad urgachihsan. Zulegjuuleh zoriulalttai uldeesen gazar ni zuleg bish tavan salaa ch baih shig.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.228] 2020/5/8
tegeed bainga archlaad yavj baidag tiim zav haana bainaa
0 | 4 Хариулах
Зочин [148.253.18.86] 2020/5/8
chi archlahgui yumaa gehed uur hun bna zugeer l yum hiij bga huniig demjih hamgiin deed helber ni amaa hamhiad bj bh chinii huvid
5 | 0 Хариулах
Зочин [192.82.71.111] 2020/7/31
Archilj chaddagt ni daatgah, tedend sanhuugeer tuslah heregtei. Bid bugdiig chadahgui, buh zuild biyee huvaaj zoriulj chadahgui, gehdee chaddag negend ni uil hergee urgeljluulehed ni tusalj chadna gedgee oilgo.
0 | 0 Хариулах
YESUKHEI [139.5.219.59] 2020/5/8
TALIIN MONGOL GEDEG BOLHOOS OIN MONGOL GEJ SONSOOGYI SHYY XYJAANYYDAA!!! BYX MODIIG TAIRJ XAY! TSAAZAL!!!
2 | 4 Хариулах
Зочин [192.82.71.111] 2020/7/31
Hutsaad soliorood bai. Mod tarij, hursund chiigiig ni bailgaj, tsuljiltuud sergiileh heregtei. Bas goo uzemj gej zuil baina. Juulchin tatdag, sain saihan yavaa buh uls hot, hiid, muzeinhee hajuud saihan tsetsegtei mod, uvul ch gesen baij baidag sarnain buttaig. Yopond humuus sakura harah ged ochij baina. Harah gej ochoogui ch az ni dairaad tsetsegledeg uyd ni taarsan juulchid bayrladag. “Uneheer yoponlog baina” gedeg. Baigali eh uuruu uneheer goy chimeg yum shuu!!!. Jich helehed mongold ch bas buils gej goy mongol sakura baidag. Aan bas mongold oin irged gej baidag baisan yum shuu. Durtaidaa mod tarihgui yavaad baidag baisan ch yum bish. Chingis haanii huulind oi shataj baihad irj tuslaagui huniig tsaazaar avah yaltai baisan!!. Bid nar tal nutagt amidardag ch gelee taliin geed oi modond durgui, oin mongol bolohgui gedeg, mod tarihgui gedeg ard tumen bol baigaagui.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.193] 2020/5/8
Han uul duuregt emartiin urd barag zam deer barilga bariad bh yumaa. Trgj oirhon barilga bariulmaargui bna. Daraa ni hen ch avahgui shd avsan humuus ni bugd uushignii uvchtei boloh yumuu? Amarsaihan uuruu barilga bariad bga yumuu mod butand yaagaad tiim durgui yum bee!
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.251] 2020/5/8
Undesnii tsetserlegt hureelend mod zvleg l heregteishdee. Yaagaad eldev barilaga, hushuu bariad zardliig demii yumand ureed bdgiimbee! Odoo boltol isalgaanii negdsen system ch bhgui huvi gaar usaa zuuj bui gazar yaj sain mod urgah yum! New yorkiin central oark iig gar! Tend humuus zulegen deer modnii svvtert suugaad l udriin tsaigaa uuj bn.
5 | 0 Хариулах
Дугуй 1 унахад 5000төг [66.181.182.192] 2020/5/8
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор мөнгө маш их олдог хүмүүс аж ахуйн нэгжүүд их бий, тэд нар тодорхой хэмжээний зардал гаргаж мод тарих төсөв байгуулах хэрэгтэй. Ялангуяа тэр дугуй ажиллуулдаг хүн, 1 хүн 5000төг 1 оройдоо бараг 3000 4000 хүн дугуй унадаг бх 1 тойроод ирэхэд 5-10 мин. 1 өдөрт л 20 30 саяыг хийдэг бх гж бодож бна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.243] 2019/10/12
баянхонгор аймгийн нэгэн өндөрлөг нуруутай даваанд дүүжин зам тавьж өгөөч
0 | 1 Хариулах
Tulga [202.55.191.40] 2019/10/8
Сайхан мод тариад хотынхоо өнгө үзэмжийг нэмъе л дээ хэдүүлээ
3 | 0 Хариулах
Qуншигч [202.9.42.215] 2019/10/7
Бороо орсонгүй сар гаран боллоо.зам дагуух модыг ер усалж харагдахгүй юм.хатаж үхэхийг нь хүлээж байгаа юм байхдаа.зун бороотой зэрэгцээд худгийн хүйтэн усаар шавьшаад л явж байгаа харагддаг.Монголчууд 40-50 жил төв суурин газар мод тарих гэж оролдлоо доо.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.107] 2020/5/8
Boroo tsasgui havar namriin ulirald uslahgui n buruu. Havar bol ogt usaldaggui. Tsas hailanguut l urgeljluuleed usalbal 3 sard mogoon baih bolomjtoi. Mod uslahad us ih orood baival hemnelttei uslah arha baina
1 | 0 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [66.181.177.175] 2019/10/7
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бид модтариад л байдаг, өвөл нь өнөөх дээр нь нөгөө Снөвбойрдыхон дээгүүр нь UTV ээр өөрсдийгөө оосорлоод бэлтгэлээ хийгээд л байдаг наасан.
1 | 0 Хариулах
Мод хэрэгтэй [202.55.180.106] 2019/10/7
Мод тариадах гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаас биш баахан ТҮЦ, хэрэгтэй хэрэггүй барилга бариадах гэж энэ байгууллагыг байгуулаагүй шүү
11 | 1 Хариулах
zochin [202.179.25.100] 2019/10/7
Undesnii tsetserlegt hureelen modoo urguulj chadahgui tul TUTS, HUSHUU g 10 alham hurehgui gazraar shavaaralduulan bosgoj ehelsen baina lee. Edinn zasgiin tsagdaa g.m uur bas turiin baiguullaguud uuriin ungu uzemjgui hushuuguu Tsetserlegt hureelend hurdtai shahan bairshuulah boljee, bolimoor bainaa. Suuliin 3 hurehgui jiliin dotor tsetserlegt hureelen uuriin turhiig buren aldaj ehelsen shuu. Naran tuul 3 neegdeh beltgelee hangaj baih shig. Ene talaar survaljlaachee. dandaa l Uls tur bichih yumaa setguulchid mini. Damdinsuren guain hushuu zun boson, odoo 10 alhmiin hajuud bas hushuu bosgohoor hair nairgui uhaj baina, ene henii business ve?
8 | 0 Хариулах