Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Америкийн хүн амтай бараг тэнцүү тооны автомашинтай болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлийн байдлаар Хятад улсад 300.3 сая автомашин бүртгэгдсэн нь АНУ-ын хүн амтай бараг тэнцүү болсныг тус улсын Нийгмийг Хамгаалах Яамны замын хөдөлгөөний хяналтын товчоо мэдээлжээ.

Сүүлийн тооллогоор АНУ-ын хүн ам 324 сая байгаа юм. 1.3 тэрбум хүн амтай Хятад орон автомашинаар өвчилж байгаагийн илрэл нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “The Fate of the Furious” киноны нээлтийн гурван өдрийн орлого $190 сая хүрч, Америкийн зах зээлийн нээлтээс ($100 сая) бараг хоёр дахин илүү гарснаас харагдаж байна.

Tom Tom Traffic Index байгууллагын судалгаанд дэлхийн хамгийн их замын ачаалалтай 25 хотын 10 нь Хятадад байгааг мэдээлжээ. Эдгээр нь Чончинь, Чэнду, Бээжин, Чанша, Гуанжоу, Шэнжэнь, Ханьжоу, Шижязуань, Шанхай, Тяньжин хотууд юм.

Автомашины хэт өсөлт нь агаарын бохирдол, осол эндэгдэл зэрэг сөрөг үзэгдлүүдийг дагуулж байна. Тухайлбал Хятадад жил бүр 260,000 хүн автын ослоор нас бардгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нотолжээ.

Сүүлийн тооллогоор Хятадын 49 хот 1 сая бүртгэлтэй машинтай байгаа бол 19 хот 2 сая машинтай болоод байна. Харин Бээжин, Шанхай, Чончинь, Чэнду, Сужоу, Шэнжэнь гэсэн зургаан хот 3 саяас дээш автомашинтай болжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post