МҮХАҮТ-д
09:00 цагт "Эдийн засагт залуучуудын оролцоо" бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно.
Бишрэлт зочид буудалд
09:30 цагт ШӨХТГ-ийн мэргэжилтнүүд хууль бус зар сурталчилгааны талаар зөвлөмж өгч, хэлэлцүүлэг хийнэ.
Сүхбаатарын талбайд
11:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганыг угтсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа болно.
16-ын буудлаас хойш цагаан дэлгүүрийн хажууд
12:00 цагт Хоёр хүүхэдтэйгээ хэдэн тор хувцастайгаа нөхөртөө хаягдан буйран дээрээ үлдсэн Цагаандарь бүсгүйд ард түмний хандиваар боссон хашаа байшин, гэрийг нь хүлээлгэж өгнө.
Монголын үндэсний музейд
12:00 цагт “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-ийн албан ёсны нээлт болно.
СБД-ийн 15-р хороонд
13:00 цагт Сүхбаатар дүүрэг “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаагаа эхлүүлэх нээлтийн ажиллагааа болно.
НҮБ-ын байранд
14:00 цагт "Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн холбоосыг судлах нь" сэдэвт бага хурал болно.
Шангри-Ла зочид буудалд
15:30 цагт "Барилгын салбарын технологи, хөрөнгө оруулалт-2017" олон улсын үзэсгэлэн, хурал болно.