Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Чинбат: Монголчуудаа эрүүл хүнсээр хангахын төлөө чармайн зүтгэх болно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбатад өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо. Монгол Улсад газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, худалдаа, барилга, хүн амаа эрүүл хүнсээр хангах олон ажлыг хийж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнажээ.

Энэ үеэр түүний сэтгэгдлийг хуваалцлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чинбат: "Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гэж яваа олон мянган бизнес эрхлэгчдийн нэг төлөөлөл нь би.

Өнөөдөр төр, Монголын ард түмэн бидний хийсэн бүтээсэнг үнэлж, дүгнэж энэ шагналаар шагнасанд туйлын их баярлаж байна.

Ингээд өдий хүртэл надтай хамт байсан Гацууртынхаа хамт олон, гэр бүл, найз нөхөд, аав ээж, ах дүү, бизнестийн түншүүддээ баярлалаа.

Цаашид Монголчуудыгаа эрүүл хүнсээр хангахын төлөө чармайн зүтгэх болно".