ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол-АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын ИЛ ТОД БАЙДЛЫН тухай хэлэлцээр III/20-ноос ҮЙЛЧИЛНЭ
iKon.MN
Монгол Улс, АНУ хоорондын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан.
Талууд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурсанаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.
Ил тод байдлын хэлэлцээрээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авлигатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой болно.
Эх сурвалж: ГХЯ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
