2020/08/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.12₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
09:00
S30
16°
10:00
S30
19°
11:00
S30
21°
12:00
S30
22°
13:00
S30
23°
14:00
S30
24°
15:00
S30
26°
16:00
S32
27°
17:00
S32
27°
18:00
S40
25°
19:00
S40
22°
20:00
S40
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн АНХААРАЛД

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал олгоход иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай. Иймд Та буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаарай.


НЭГ. Таны мэдээлэл бүрэн баталгаажсан бол цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Мэдээлэл” сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажсан бөгөөд урамшуулал авахад бэлтгэл хангагдсан гэж ойлгоно.

 


ХОЁР. Харин ebarimt.mn цахим хуудас руу нэвтрэн ороход доорх “Анхааруулга” сануулгууд гарч ирсэн тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажаагүй, урамшуулал авах бэлтгэл хангагдаагүй байгаа бөгөөд та мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.

 


ГУРАВ. Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд:

EBARIMT.MN - ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - ДАНС - ТОХИРУУЛАХ   дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу.

Хэрэв Та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ -  “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!” дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой. Жишээ загвар:

 

Та гар утаснаасаа 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn цахим хуудас руу хандан НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаараа заавал нягталж шалгана уу.

ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэх нэр болон нууц үгээ мэдэхгүй бол зөвхөн баримт бүртгүүлдэг гар утасныхаа дугаараас “?” гэж бичээд 131313 дугаарт мессеж илгээж авна уу.


ДӨРӨВ. Та ebarimt.mn цахим хуудас руу хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол

  • Татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүртгүүлэх;
  • Татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.

 

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар 


Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төвөөс Татварын Ерөнхий Газрын орлогын хэлтэст мэдээллийг хүргүүлж, дахин нягталсны дараагаар Сангийн Яамны төрийн сангаар дамжуулан буцаан олголтыг зохион байгуулах юм байна. Энэ тухай ЭНД дарж уншина уу.

Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөсөн аж.

 

x