2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
00:00
S40
13°
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхийлэл чимээгүй оршсоор

ikon.mn
2016 оны 11 сарын 24
iKon.MN

Хэдхэн минутын өмнө би "Атганд үлдсэн эрдэнэ" киноны хөгжимийг сонслоо киноны үйл явдал бичлэгт хэсэгхэн зурсхийн өнгөрсөн боловч би тэрхэн зуураас нэгэн мэдрэмжийг авсан юм. Энэ мэдрэмж надад ханддаг нэгэн эмэгтэйд тохиолдоод байгаа явдалтай холбогдон миний бодолд бугшлаа.

Кинонд нэгэн айл удам залгах нуган хүүхэдгүйгээс болж эцгийн хэрцгий гарт нэгэн охин заяа тамлагдаж дарамтлагдаж байгаа бололтой. Тэр охин магадгүй ээжийгээ эгч нараа зовоохгүйн тулд тэсвэрлэшгүй бэрхийг нуруундаа үүрч чимээгүй амь зууж байгаа бололтой.

Харин надад хандсан эмэгтэй бол нуган ч үртэй охин ч үртэй, үрсийг нь төрүүлж өгсөн хирнээ нөхрийн хатуу гарт нэг бус удаа нухлуулж хүчирхийлэл амссан хирнээ бяцхан үрсээ айлгахгүйн тулд цохисон ч чимхсэн ч хазсан ч шүд зуун тэвчсэн гэнэ.

Эмэгтэй хүнээс эрэгтэй хүнээс гарахгүй тийм хүч асгардаг

Өөрөөс нь болж бусад зовно хэмээн амиа аз жаргалаа сэтгэлээ чөтгөрт арилжиж зовлонг тэсвэрлэдэг бүсгүйн заяаг буруутгах уу арчаагүй хүчирхийлэгч эрийн голыг зүхэх үү...

Өөрөө хань ижлээ мэдэж гэрлэхгүй хүн танихгүй гэж хэлэх байх үгүй юм. Хүнийг танина гэдэг тийм амар зүйл биш. Хуулийн байгууллагад хандаж хамгаалуулах эрх нээлттэй боловч сүрдүүлэг өнөөх дарамт магадгүй нөхөр нь өглөө нь төрөл арилжсан мэт болдог тэгээд л эмэгтэй хүн болсон хойно итгэж уужраад л ... уучилдаг тэгээд л ахиж давтагддаг.

Эмэгтэйчүүд хүүхдүүдээ бодож мөн гэр бүл бусдын хандлагаас айж ичиж нэрэлхүү ч гэж хэлэхэд хэцүү байдлаас болж хүчирхийлэлд өртөж чимээгүй л байсаар л.. Надад хандсан эмэгтэйгийн хувьд байдал сайжирсан боловч ахиж хэзээ давтагдахыг хэн ч үл мэднэ.

Монгол Улсын хэмжээнд 2008-2012 оны эхний 7 сарын байдлаар 1,589 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн хохирогч болжээ. Үүнээс 61 хүн амь насаа алдаж, долоон хүн амиа хорлоход хүрч 1,092 хүн гэмтэл авч, 53 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Хамгийн сул дорой хүн л бусдыг доромжилж зовоож тарчлаадаг.

Хүүхэд бүр аз жаргалтай байгаасай...


Эх сурвалж: Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл

x