Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Гэтэл богино хугацаанд долоон компанийг хууль бусаар сонгон хоёр хоногийн дотор санхүүжүүлж, нэг cap хүрэхгүй хугацаанд сурагчийн дүрэмт хувцас оёж нийлүүлэх шийдвэр гарган зээл олгожээ.
Долоон компани Монголын 526 мянган хүүхдийн дүрэмт хувцасыг нэг сарын дотор оёхоор гэрээ байгуулсан нь нэг нь нөгөөгөө хууран мэхэлсэн хууль бус үйл ажиллагаа хэмээн үзэж байгаа ажээ.
Энэ талаар "Батзүү" компанийн зөвлөх Ж.Оюунчимэг “Бид өмнө нь энэхүү үйл ажиллагаанд олон оёдлын үйлдвэрүүдийг оруулж, анхнаасаа шудрага явуулж өгөхийг шаардаж, анхааруулж байсан.
Эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоох хамгийн сүүлийн шүүхийн шийдвэр 2015 оны хоёрдугаар сарын 25-нд, мөн оны долоодугаар сарын 1-ний өдөр гарсан байдаг.
Шүүхийн шийдвэр гарчихаад байхад 2013, 2014, 2015, 2016 онд хууль бусаар дүрэмт хувцас оёж, борлуулсаар байгаа нь гэмт хэрэг.
Ингээд дөрвөн жил өндөр үнэтэй дүрэмт хувцас шахаж, хүүхдүүд, эцэг эхчүүдийг хохироож байна. Энэ бол үнэхээр Монгол Улсын Дээд Шүүхээс гаргасан шийдвэрүүдийг уландаа гишгэсэн хэрэг.
Энэ байдал даамжирч, Чингис бондын мөнгийг идэж, цаашлаад авсан зээлээ төлөхгүй байх бүхий л аргыг хэрэглэж байна.
Тиймээс өнөөгийн Засгийн Газар, БСШУС, ХХААХҮ-ын сайд нар энэ байдлыг таслан зогсоож, удирдах ажилтнуудад нь хариуцлага тооцох хэрэгтэй байна” гэв.