Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголд Хятадын хамгийн том “BIG DATA” төв нээгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Өвөр Монголын төв Хөх хотод “Big Data” төвийг Хятадын эрх баригчид нээжээ.

Уг дата төв нь Хятад даяар байгуулагдаж байгаа 7 том төвийн нэг бөгөөд эрчим хүч, цаг уур, геологийн салбарын мэдээллийг хуримтлуулах зорилготой гэнэ. Нээлтэнд оролцсон Хятадын Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хорооны дарга Шу Шаоши хэлэхдээ тус хороо нь удахгүй “big data” салбарын технологи, бүтээгдэхүүнүүдийг уг төвд татах бодлогын баримт бичгийг гаргана гэжээ.

Үүнд бизнесийн байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд хамрагдаж оролцох гэнэ. Одоогоор Алибаба, Байду, China Telecom, Tencent зэрэг аварга компаниуд энд өөрийн салбараа нээгээд байгаа ажээ.

Хятадын эрх баригчид уг төвийг Хятадын хойд бүсийн хамгийн том дата төв болгож, 2020 он гэхэд дэлхийн дата агууламжийн 20 хувийг Хятадад байрлуулахаар төлөвлөсөн байна.

 
 
 

 

Эх сурвалж: China Daily, CCTV