2021/05/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
20:00
S32
15°
21:00
S31
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Гантөмөр: ААН-үүд 50 метрийн доторх зам, талбайн цасаа цэвэрлэх ёстой

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 8
iKon.MN
 

Өнгөрөгч амралтын өдрүүдээр орсон цас нийслэлийнхнийг өвөлжилтийн бэлтгэл хэр хангасныг шалгасан гэхэд хилсдэхээргүй байлаа. Халтиргаа, гулгаанаас үүдсэн автомашины ослууд нэмэгдэж, унаж бэртсэн хүмүүсийн тоо ч цөөнгүй байв. Халтиргаа, гулгааг арилгах тал дээр хэрхэн ажиллаж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодрууллаа.

-Нийслэлийн зүгээс халтиргаатай замд цацдаг давсаа хэмнээд цасаа шүүрдэж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байсан. Давс хэмнэснээс болж халтиргаа, гулгаа үүсвэл яах вэ? 

-Өмнө нь энэ ажил ямар ч замбараагүй, нэгдсэн удирдлагагүй явж ирсэн. Аль нэг дүүргийн Замын цагдаагийн тасгийн жижүүр Хот тохижилт руу утасдаад тэнд тэнд халтиргаа гулгаатай байна давс цац гээд л тусгай зориулалтын бодис цацуулчихдаг байсан.  

Гэтэл одоо эдийн засаг хүнд байна. Бид хэмнэлттэй ажиллах ёстой. Хот тохижилтын газар 379 км урттай зам, замын байгууламж, 54 гудамж хэсгүүдийг хариуцан ажилладаг. Дүүргийн ТҮК-үүд туслах замууд, орон сууцны дундах замуудыг хариуцдаг. Өмнө нь энэ замууд дээр давхардуулж давс асгадаг, тооцоогүй ханддаг байсныг бид цэгцэлж эхлээд байна.    

Шуурхай удирдлагын төвтэй хамтарч хаана, хаана халтиргаа, гулгаа үүссэн байна гэдгийг харж тусгай зориулалтын бодисоо цацаж байгаа. 

Урьд нь цас ороод, хүн машин яваад, дагтаршсных нь дараа бодис, давсаа асгадаг байсан. Одоо бол цас орж эхлэнгүүт нь буюу цас дагтаршихаас нь өмнө тусгай зориулалтын бодис, давс, элсээ асгаж байгаа. Ингээд замын хажуу, явган хүний замын цасыг хатуурахаас өмнө шүүрдэж байгаа. 

Мөн зам дээр цацсан бодисоо дахин ашиглана. Өмнө нь бодисоо цацаад, цастайгаа хамж аваад ногоон байгууламж руу овоолоод хаячихдаг. Энэ тусгай зориулалтын бодис бол асар өндөр проценттой давс юм. Үүнийг ногоон байгууламж руу хаядаг байсан. Энэ байдлыг зогсоож, цацсан бодисоо замын хажууд бөөгнүүлж, хамж аваад ТҮК-ийн эзэмшлийн газарт хадгалаад цас ороход дахин ашиглая гэж байгаа юм. 

-Аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг арилгах үүрэгтэй. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Аж ахуйн нэгжүүд 50 метрийн доторх нийтийн эзэмшлийн зам, талбайгаа цэвэрлэх ёстой. Амралтын өдрүүдээр цас орсон учраас байгууллагууд гаднах орчноо цэвэрлээгүй. Даваа гарагаас эхлээд шаардлага тавьж, цэвэрлүүлж байгаа. Одоо бол төв зам, замын байгууламж, явган хүний зам халтиргаа, гулгаагүй болсон.  

-Халтиргаа, гулгаанаас болж гэмтэж, бэртсэн хүний тоо нэмэгдээд байна гэсэн мэдээлэл байгаа? 

-Урьд шөнө Хот тохижилтын 140 ажилтан, 29 техник гараад хариуцан зам, талбайнхаа дийлэнхийг цэвэрлээд байна. Одоо бол дүүргүүдийн хариуцсан орон сууцан дундах зам, явган хүний зам, туслах замууд үлдчихээд байна. Ялангуяа Баянгол, Баянзүрх дүүргүүд онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Дүүргийн удирдлагуудад нь үүрэг өгнө. 

-Давс, тусгай зориулалтын бодисын нөөц хэр байгаа вэ?

-477 тонн тусгай зориулалтын бодис нөөцөлсөн байсан. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 38 тонн бодис цацсан. Энэ нь ОХУ-аас ирдэг, сайн чанарын давс. Үүнийг хамаагүй цацаад байж болохгүй. Одоо ахиад 198 тонн бодис ирж байгаа. Энэ бодисоо хэмнэлттэй, зөв менежменттэй ашиглавал хариуцсан зам, талбайгаа халтиргаа, гулгаагүй болгох боломж байна.

x