Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Су.Батболд: Нийслэл хотын иргэн бүрийн нүднээс аз жаргал гэрэлтэж байхын төлөө ажиллах болно

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 6
www.ikon.mn
Зураг зураг
2016.07.06, гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:18 2016/07/06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигч Су.Батболдыг хуралдаанд оролцогчдын олонх дэмжлээ.

Нийслэлийн ИТХ-аас гаргасан энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр өргөн барих юм байна. Үүний дараагаар албан ёсоор бүрэн эрхийг нь баталгаажуулах аж.

Су.Батболд "Нийслэл хамт маань амар тайван байх ёстой. Нийслэл хотын үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэлийн хүчин Нийслэл хот маань сүндэрлэн босож өдий зэрэгтэй байгаа билээ. Нээлттэй ил тод ажиллахыг шаардаж ажиллах болно. Нийслэл хотын иргэн бүрийн нүднээс аз жаргал гэрэлтэж байхын төлөө ажиллах болно гэдгээ хэлж байна. Бидний өвөг дээдэс, эцэг эхийн маань асар их хүч хөдөлмөрийн үр дүнд нийслэл хот маань сүндэрлэн боссон билээ.

Нийслэл хотод маань шийдвэрлэх олон асуудлууд бий. Иргэн бүр тэгш, амьдрах хөгжих боломжийг бий болгохыг би эрмэлзэж байна. Хотын эдийн засаг, үйлдвэр, хот, дүүргүүдийн онцлогт бий болсон эдийн загийн бодлогыг хэрэгжүүлнэ. Хотын соёлыг төлөвшүүлж, аз жаргалтай УЛААНБААТАР хотыг бий болгохын тулд ажиллах болно" гэлээ.

Сундуйн Батболдын намтар
  • Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.
  • 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр
  • 1995 ондТөрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1990 - 1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер
  • 1993 - 1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер
  • 1995 - 1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга
  • 1997 - 1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
  • 1998 - 2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2000 - 2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
  • 2002 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 - 2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2005 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014 - 2015 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байжээ.

Ийнхүү Нийслэлийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан өндөрлөлөө.

14:27 2016/07/06

Хотын даргыг томилох гэж байна

Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг Анхдугаар хуралдаанаар хэлэлцэж байна. Хотын даргад нэр дэвшигч Су.Батболдыг МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

АН-ын бүлгээс хотын даргад нэр дэвшүүлээгүй учир асуулт асууж, санал хэлж байна.

1990 оноос хойш анх удаа Нийслэлийн ИТХ-ын гишүүн бус хүн хотын даргад нэр дэвшиж байгаа аж. 

14:12 2016/07/06

НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Амарбаясгаланг, АН-ын бүлгийн даргаар Ц.Баатархүүг сонгожээ

- Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна -

Бүрэн эрх нь баталгаажсан 45 төлөөлөлгчид НИТХ-ын шинэ дарга Ц.Сандуй энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

Түүнчлэн НИТХ дахь бүлгүүд хуралдаж дарга нараа сонгожээ.

 МАН-ын бүлгийн даргаар Д.Амарбаясгаланг, АН-ын бүлгийн даргаар Ц.Баатархүүг сонгосноо хуралд танилцууллаа.

Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүн 11 хүнтэй байхаар тогтлоо

Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүнийг өмнөх жилүүдийн жишгээр 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо. Тэргүүлэгчдэд МАН-ын бүлгээс 9 хүний нэрийг дэвшүүлжээ.

Харин АН-аас тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 8:3-аар хуваах санал гаргасан боловч дэмжигдсэнгүй. Тиймээс АН-аас тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэхээс татгалзлаа.