Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлаас дэмжлээ

Б.Ану
2016 оны 7 сарын 6
www.ikon.mn
Зураг зураг
2016.07.06, Тусгаар Тогтнолын ордон, гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:35 2016/07/06

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлын гишүүд дэмжлээ.

Нууц санал хураалтад 202 гишүүн оролцсон бөгөөд 100 хувийн саналаар дэмжигдэн, нэр дэвшүүлэх асуудал батлагдсан байна. 

17:53 2016/07/06

МАН-ын УЗ-өөс Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Ж.Эрдэнэбатыг сонгох эсэхээр МАН-ын Бага хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан байна.

Одоогоор хяналтын тооллого хийгдэж байгаа аж.

Энэ удаагийн Бага хурал 60 гаруй хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.

15:55 2016/07/06

"Бага хурлын шийдвэрийг УИХ-д хүргүүлнэ" 

Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Бага хурал  үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудлаар хэлэлцэж байгаа аж. Энэ талаар МАН-ын ХМОНХГ-ын дарга Г.Ганбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "МАН-ын удирдах Зөвлөлийн хуралдаанаас Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Одоо энэ асуудлыг МАН-ын бага хурлаар хэлэлцэж байна. С.Бямбацогт, Ж.Мөнхбат хоёр нэрээ татсан. Улс орны нөхцөл байдал, эдийн засаг хүндэрсэн үед эдийн засагч, орон нутгийн зовлон жаргалыг мэддэг аймгийн засаг дарга байсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гээд нэрээ татсан. 

Өнөөдрийн хуралдаанаар зөвхөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа.

Яамдын тоо, сайд нарын асуудал огт яригдахгүй. Хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгээр дамжуулж УИХ-д өргөн барина" гэлээ.

15:12 2016/07/06

МАН-ын БАГА ХУРАЛ эхэллээ

Гэрэл зургийг MPA.mn

МАН-ын Бага хурал эхэллээ. Хуралдааны эхэнд намын дарга М.Энхболд үг хэлэв.

Тэрбээр "Бид УИХ-д нэр дэвших хүмүүсээ сайтар судалж, намын Бага хурлаар  ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар  хэлэлцэн  шийдвэрлэсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд аймаг, нийслэлийн сонгуулийн штабаас ирүүлсэн санал гомдлыг шуурхай шийдэж, хариу өгч байсан.

Түүнчлэн Сонгуулийн тухай хууль, СЕХ-ноос гаргасан дүрэм, журмыг нарийвчлан судалж, онцгойлон анхаарах зүйл заалтуудыг тайлбарлах, шат шатны намын байгууллагад сонгуульд нэр дэвшигчдэд сургалт зохион байгуулсан. Иргэд сонгогчид маань манай намаас нэн түрүүнд эдийн засгийн хямралыг даван туулах, нийгмийн сайн сайхан байдлыг дахин сэргээхийг хүсэн хүлээж байгаа билээ. Манай нам хариуцлагатай, тогтвортой, мэргэшлийн Засгийн газартай байж эдийн засгийн хямралыг даван туулж, хүн амын амьжиргааг сайжруулах бодлогыг амалсан. Үүнийгээ ч ажил хэрэг болгох болно. Энэ бол МАН сонгогч түмний хамтын хүсэл, хамтын зорилго байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Монголын ард түмэн МАН-д онцгой итгэл хүлээлгэн үнэмлэхүй ялалтад хүргэсэн нь ард түмэн засаглалын хямралыг зогсоож, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын сануулга гэж ойлгож байна" гэсэн юм.

Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг томиллоо.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайд болон намын зарим удирдах албан тушаалтанд дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийг Бага хурлын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

12:06 2016/07/06

Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлэхийг дэмжлээ 

МАН-ын Бага хурал 14:00 цагаас Тусгаар Тогтнолын ордонд зарлагдаад байна.

Энэ хурлаас Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийднэ. 

Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарч  Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тал дээр санал нэгдсэн байна. 

Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсээр яригдаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар Удирдах зөвлөлийн хурлын үеэр нэрээ татацгаасан байна. 

Тэгэхээр 14:00 цагаас болох Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшигч тодрохгүй бол Ж.Эрдэнэбат дээр Бага хурлын гишүүд санал хураах нь. 

Ж.Эрдэнэбатын намтар:

  • 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, 
  • 1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,  
  • 1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 
  • 2002-2004 онд Удирдлагын академи, 
  • 2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.

Тэрбээр:

  • 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч, 
  • 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,
  • 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 
  • 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 
  • 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.
  • Ж.Эрдэнбат 2012 оны Улсын Их Хурлын  зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилоглдон ажиллаж байсан. 

2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Англи хэлтэй.