2022/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.53₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-25°
05:00
S30
-14°
06:00
S30
-13°
07:00
S30
-13°
08:00
S30
-13°
09:00
S30
-14°
10:00
S26
-15°
11:00
S26
-16°
12:00
S29
-17°
13:00
S26
-18°
14:00
S29
-18°
15:00
S29
-18°
16:00
S29
-19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/07/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: 76 сонгогдогч УИХ-ын гишүүний ТҮР үнэмлэхээ авлаа

Б.Ану
2016 оны 7 сарын 1
www.ikon.mn
Зураг
www.mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:53 2016/07/01

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын 76 шинэ гишүүнд түр үнэмлэхийг нь гардуулж өглөө.  Сонгуулийн дүнг  ЭНД дарж үзнэ үү.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Шинээр сонгогдсон гишүүдийн түр үнэмлэхийг гардуулж дууслаа. Одоо СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчид та бүхний нэрсийг айлтгана. Амжилт хүсье" гэв.


УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан гишүүдийн сэтгэгдлээс

Н.Учрал "Та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Намайг дэмжээгүй сонгогчдынхоо ч гэсэн итгэлийг олж авахын төлөө ажиллана. Төрд тогтвортой байдал хамгийн их хэрэгтэй байна. Тиймээс МАН ард иргэдийнхээ итгэлийг алдалгүй ажиллана".
А.Сүхбат "Төв аймгийн 29 дүгээр тойрогт ялалт байгуулсан. Та бүхнийхээ итгэл, сэтгэлийг ажил болгоно оо. Ер нь цаг наргүй ажиллаж байж амжилтад хүрнэ гэж бодож байна".
О.Баасанхүү "Өнөөдөр Ардчиллын эсрэг аливаа үйлдэл хийхээс санаа зовж байна. Тиймээс би Ардчиллын дуу хоолой болохоор ажиллана. 
Манай нам сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа ч өөрсдийнх нь дуу хоолой болж буй хүн гарч ирсэнд баяртай байгаа".

"Маш сайн ажилласан мэдээлэл технологийн албаны залуустаа талархал илэрхийлж байна"

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар "Хяналтын гар тооллого дуусаагүй байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд дуусах байх. Одоогоор гар тооллого дууссан газруудаас ирсэн мэдээллээс харахад машинаар болон гараар тоолсон дүн зөрсөн зүйл гараагүй байна. 

Энэ жил СЕХ-ноос сонгуулийн дүнг дэлгэцээр шуурхай мэдээлсэнд хэвлэл мэдээллийнхэн болон иргэд ам сайтай байгаа. Энэ завшааныг ашиглаад маш сайн ажилласан мэдээлэл технологийн албаны залуустаа талархал илэрхийлмээр байна".

iKon.mn Төрийн ордноос шууд дамжуулсныг дараах холбоосоор хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/529680413884198/

 

11:43 2016/07/01

Сонгуульд ЯЛАЛТ БАЙГУУЛСАН нэр дэвшигчдэд ТҮР үнэмлэх гардуулна 
 

2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас 65, АН-аас 9, МАХН-аас 1, Бие даан 1 нэр дэвшигч ялалт байгуулсныг СЕХ-ноос мэдээлсэн билээ. 

Сонгуулийн дүнг ЭНД дарж үзнэ үү.

Тэгвэл эдгээр 76 нэр дэвшигчид Төрийн ордны Баганат танхимд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг өнөөдөр 12.40 цагт гардуулж өгөх гэж байна.

Энэ талаарх мэдээлийг бид хүргэх болно.


Хуулийн дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг ойрын хугацаанд Ерөнхийлөгчид айлтгана.  

Сонгуулийн тухай хуулийн 134.3.-д Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг.

Үүний дараагаар Ерөнхийлөгч зарлиг гарган УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах тов гаргана. УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь удирдаж шинэ гишүүд тангаргаа өргөснөөр шинэ парламент байгуулагдаж өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм байна.

x