Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Санал тоолох төхөөрөмжийн техникийн үзүүлэлт хэр вэ?

ikon.mn
2016 оны 6 сарын 29
www.ikon.mn
Зураг зураг

Санал тоолох төхөөрөмж нь дагалдах нэмэлт хэрэгсэл болон сонгуулийн програм хангамжийн тусламжтайгаар сонгогчийн саналаа тэмдэглэсэн саналын хуудсыг уншиж, үр дүнг нэгтгэн Сонгуулийн Ерөнхий Хорооны төв сервер рүү дамжуулахад зориулагдсан.

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 92 дугаар тогтоолоор баталсан “Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших, гэрчилгээжүүлэх журам”-д заасны дагуу баталгааны тэмдгийг хамгаалалтын соронзон түлхүүр уншигчийн дээд буланд наасан байдаг.

Баталгааны тэмдэг нь тухайн санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулсныг илтгэх бөгөөд энэхүү баталгааны тэмдэг нь ижил дугаар бүхий гэрчилгээний хамт хүчинтэй байна.

Ерөнхий  танилцуулга:

  • Зөвхөн дотор орчинд ажиллахад зориулагдсан.
  • Class II төрлийн газардуулгагүй төхөөрөмж /саналын хайрцаг газардуулагчтай/.

Тэжээл:

  • AC тохируулагчийн оролт - 220VAC 0.07A (AC гүйдлийн хэлбэлзэл +/- 10%)
  • AC тохируулагчийн гаралт - 20VAC 0.8A

Нөөц тэжээл: (SLA) 12VDC 17Ah

  • Нөөц тэжээлийн оролт - 220VAC 1.5A
  • Нөөц тэжээл цэнэглэх хугацаа – Бүрэн цэнэг алдсан тохиолдолд бүрэн цэнэглэхэд 2.5 цаг +/- 0.5 цаг

Ажиллах орчин:

  • Ажиллах хэм: 5°C - 40°C
  • Хадгалах хэм: 0°C - 50°C
  • ‐5°C болон 50°C хэм хүртэлх хэлбэлзэлд 24 цагаас бага хугацаанд байх боломжтой.
  • Харьцангуй чийгшил 85%-с бага үед засвар, үйлчилгээ хийнэ.

Савлагааны хэмжээ:  20.32cм өндөр, 58.4cм өргөн, 48.3cм урт

Жин: 9.1кг

 

Эх сурвалж: СЕХ