Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд зөөврийн хайрцгаар 25,685 хүн саналаа өгчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 6 сарын 29
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу зургаадугаар сарын 28-ны өдрийн Мягмар гарагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.

Тус санал хураалтад 27,009 иргэн (улсын хэмжээнд) оролцоно гэж бүртгүүлснээс 25,685 иргэн (95.1 хувь) саналаа өгчээ.

Нийслэлд нийт 4,691 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөс 4,412 сонгогч саналаа өгсөн байна.

Дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан юм.

Үүнд:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа,
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон,
  • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгчээ.