Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөврийн хайрцгаар 4,412 сонгогч саналаа өгчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна.

Нийслэлийн 9 дүүргийн  397 санал авах байранд 3,966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Санал авах байруудын дотор болон гадна санал хураалтын үйл ажиллагааг хянах камеруудыг байрлуулсан бөгөөд нийт санал авах байрны 30 хувьд нь цахилгааны эх үүсвэрээр хангасан.

Өчигдөр орой орсон хүчтэй борооны улмаас Багануур дүүрэгт нэг санал авах байр усанд автсанаас санал авах байрыг ойролцоох байранд шилжүүлсэн. Одоо санал авах ажил хэвийн явж байна.

2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09:00 – 20:00 цагийн хооронд нийт 4,691 иргэнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа авахаас 4,412  сонгогчийн саналыг авсан байна. Үүнд:

Дүүрэг Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан сонгогчдын тоо Саналаа өгсөн сонгогчдын тоо/хувь
1 Баянгол 779 749 96.14%
2 Баянзүрх 995 946 95.07%
3 Багануур 175 170 97.70%
4 Баганхангай 26 24 92.30%
5 Налайх 208 192 92.30%
6 Сүхбаатар 413 390 94.43%
7 Чингэлтэй 604 575 93.04%
8 Хан-Уул 490 468 95.51%
9 Сонгинохайрхан  988 898 90.89%
  Нийт 4 678 4 412 94.33%

 

Эх сурвалж: Нийслэлийн Сонгуулийн Хороо