Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төрийн тэргүүн саналаа өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр УИХ болон НИТХ-ын сонгуульд саналаа өглөө.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гэргий Х.Болормаагийн хамтаар 11.30 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх УИХ-ын 59 дүгээр тойрог, зургадугаар хэсэг буюу Орос гуравдугаар сургуульд ирж саналаа өгсөн. 

Ерөнхийлөгч саналаа өгсний дараа сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “Энэ удаагийн сонгууль УИХ, Аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг нэг дор сонгож буйгаар онцлогтой. Ард иргэд маань сонгуульд идэвхтэй оролцож байгаа нь харагдаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажиллаж, олон жил зүтгэсэн. Энэ бол нийт ард түмний маань ач буян, олон жилийн хичээл зүтгэл, тэмцлийн үр дүн юм шүү. Иймээс ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Сонгуульдаа оролцож байж дараа нь бүрдэх төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Саналаа хэнд өгөх нь тухайн иргэний эрхийн асуудал.

Харин сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг нь иргэний үүргийн асуудал юм. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгууль хуулийн дагуу, шударга, сайн явагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн дүнгийн дагуу бид шинэ УИХ, Засгийн газраа байгуулна. Энэ ажилдаа бид эрчимтэй орох ёстой. Хуулиа баримталж ард түмнийхээ амгалан тайван байдлыг хангаж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье” хэмээв.

Фото

/Гэрэл зургийг Mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг