Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Саналын хуудсыг бөглөх заавар:

  • Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
  • Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ. 
  • Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ. 
  • Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжтой.
 

 

Иргэд та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо