Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа зургаадугаар сарын 29-ний 07:00 цагаас орон даяар эхлээд байна. 

Төрд төлөөллөө сонгох энэ өдөр төрийн өндөрлөгүүд, хотын удирдлагууд хаана, хаана саналаа өгөхийг тодрууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:30 цагт Орос III сургуульд байрлах Санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгнө.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 12:30 цагаас УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өгнө. /Удирдлагын академийн Б корпус/ 
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар дунд сургууль дээр /2 дугаар төрөх эмнэлгийн зүүн талд/ 11:40 цагт саналаа өгнө. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 11:00 цагт 45 дугаар сургууль дээр саналаа өгнө. 
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн Соёлын төвд 12:00 цагт УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд саналаа өгнө.