Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн явцыг гадны 430 төлөөлөгч ажиглаж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 6 сарын 29
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өглөөний 07:00 цагт эхэллээ. Энэ удаагийн сонгуулийн явцыг АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар улсаас болон Олон улсын байгууллагаас нийт 430 гаруй төлөөлөгч ажиглаж байна.

Мөн улсын хэмжээнд 361 сонгуулийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний 20 гаруй мянган албан хаагч ажиглалт хийж эхэлжээ.

Гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид сонгуулийг сурвалжлахаар ирсэн. Үүнээс гадна дотоодын 51 хэвлэл мэдээллийн байгууллагын 413 сэтгүүлч сонгууль сурвалжилж байна.

Түүнчлэн аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, 2,371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2,526 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.