Өнөөдөр УИХ болон Нийслэл, орон нутгийн ИТХ-ын сонгууль болж байна.
Сонгуулийн тухай хуулийн 16.5-д зааснаар ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амардаг.
Бүх нийтийн амралтын өдөр учраас сонгуулийн өдөр дугаарын хязгаалалт үйлчлэхгүй. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй учраас ар иргэддээ аль болох нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ЗЦГ-аас уриаллаа.
Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа.