Өнөөдрийн байдлаар оны эхний нийт 23 сая хээлтэгчийн 81 хувь буюу 19.3 сая эх мал төллөж 18.8 сая төл хүлээн аваад байна.
Үүнээс,
Ийнхүү энэ хавар 18.8 сая төл мал хүлээн авснаар, манай улс түүхэндээ анх удаа 73 сая толгой малтай болж байгаа юм. Өнгөрсөн оны мал тооллогын эцсийн дүнгээр 55.6 сая мал тоолуулж, түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан жил болж байсан.
Харин энэ жилийн тухайд дээрх 73 сая малаас дотоодын махын хэрэгцээ, хорогдол зэргийг тооцож хасвал, ирэх өвөл 60 орчим сая толгой мал өвөлжих тооцоо байна.
Эх сурвалж: ХХААЯ