Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Glencore” компани нүүрсний Tahmoor уурхайг хаана

Э.Оджаргал
2016 оны 6 сарын 6
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

“Glencore” компани 2019 онд Австрали дахь нүүрсний Tahmoor уурхайн үйл ажиллагааг хаахаар төлөвлөж байна.

Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ буурсаар байгаа энэ үед олборлолтоос олж буй ашиг орлого нь хөрөнгө оруулалтаа эргэн олоход баталгаа болж чадахгүй байна хэмээх компанийн мэдэгдэлд дурджээ. 

Австралийн Сидней хотоос 50 км зайд орших Tahmoor уурхай нь 1979 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. 2015 онд эл уурхайгаас 2,1 сая тонн коксжих нүүрс олборлосон байна. 
 
“Glencore” компанийн хувьд Австралийн шинэ Өмнөд Уэльс, Квинсленд мужид нүүрсний 18 уурхайгаас жилд 92 сая тонн коксжих болоод эрчим хүчний нүүрс олборлож байгаа юм. 

Зураг